Модон бүтээгдэхүүнээ Оюу Толгой ХХК-д нийлүүлдэг

Түүний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс буюу 2000 оноос орон нутагтаа хаалга, цонх зэрэг ойр зуурын модон эдлэл, жижиг хэмжээний мужааны ажил зэргийг хийж эхэлжээ.

Оюу Толгой ХХК-д анх 2007 оноос бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш 2011 он хүртэл модоор дээжний хайрцаг, модон тавиур, шат, геологийн том хайрцаг, түлээний мод бэлтгэл, гэрийн тортой хаалга зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байжээ.

Оюу Толгой ХХК өнөөдөр бүтээн байгуулалтын ажилдаа Монголын олон мянган компанитай хамтран ажиллаж байгаа юм. Үүн дотор томоохон аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрүүд, мөн хувиараа үйлдвэрлэл явуулдаг иргэд ч багтаж байдаг. Иргэдээс бараа бүтээгдэхүүн худалдаж авснаар тэдний өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Ийм олон мянган хүний нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Т.Базарсад юм. Тэрээр мужааны ажил хийдэг.

Түүний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс буюу 2000 оноос орон нутагтаа хаалга, цонх зэрэг ойр зуурын модон эдлэл, жижиг хэмжээний мужааны ажил зэргийг хийж эхэлжээ. Тухайн үедээ ганцаараа бүх ажлаа хийдэг байв.

Оюу Толгой ХХК-д анх 2007 оноос бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш 2011 он хүртэл модоор дээжний хайрцаг, модон тавиур, шат, геологийн том хайрцаг, түлээний мод бэлтгэл, гэрийн тортой хаалга зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байжээ. Харин өнөөдөр Оюу Толгой компанийн ил уурхайн хэлтэст 2 төрлийн модон гадас нийлүүлж байна.

Т.Базарсад “Оюу Толгой ХХК-д нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн учраас нэг хүн нэмж ажиллуулж байна. Бас хуримтлал үүсгэн ажлын байраа шинээр барьж байгаа” хэмээн ярилаа. Түүний хувьд тоног төхөөрөмжөө сайжруулах, ур чадвараа нэмэгдүүлэх, ажиллах хүчээ нэмэхийн зэрэгцээ зөвхөн Оюу Толгой компанид бус сум орон нутгаас захилга авах зорилго өмнөө тавьжээ.

Оюу Толгой ХХК хамтрагч ханган нийлүүлэгч нарын үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшааж урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч'-ийг сарын шилдэг жижиг нийлүүлэгч, сарын шилдэг дунд нийлүүлэгч, сарын шилдэг Өмнөговь аймгийн нийлүүлэгч, сарын шилдэг гэрээлэгч гэсэн 4 төрлөөр шалгаруулдаг. 8 дугаар сарын 'Сарын шилдэг Өмнөговь аймгийн нийлүүлэгч'-ээр Т.Базарсад шалгарсан юм.