Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
БоБЦ компани 2006 оноос үйл ажиллагаа явуулж Оюу Толгой төсөлтэй 2009 оноос хамтран ажиллах болсон байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Аливаа байгууллагын өсөлт хөгжилт олон зүйлээс хамаардаг. Мэдээж маркетинг, менежменийн зөв шийдвэр нөлөөлдөгч ч худалдан авагч, хэрэглэгчдээс шалтгаалдаг байна. Үүний нэг жишээ бол БоБЦ компани юм. Эднийх 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Харин Оюу Толгой төсөлтэй 2009 оноос хамтран ажиллах болсон байна. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр, аюулгүй ажиллагаа тэмдэг, тэмдэглэгээ, ажлын байран дахь самбарууд зэрэг нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж.
Тус компани бүх төрлийн реклам чимэглэл, хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэл нь өөрөө өдөр бүр технологийн хувьд хувьсан өөрчлөгдөж байдгаараа онцлогтой. БоБЦ компанийн Ерөнхий менежер Б.Олонбаяр ”Оюу Толгой төсөл стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага бидэнд тавьдаг. Захиалгын дагуу тоног төхөөрөмж, материалуудыг оруулж ирсэн. Ингэснээр бидний хувьд шинэ тоног төхөөрөмжтэй танилцах суралцах боломж нээгдэж байгаа” хэмээн ярилаа.
Эднийх анх ханган нийлүүлэлт хийхдээ 4 хүнтэй байсан бол өнөөдөр тоогоо нэмж 10 гаруй ажилтантай болжээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлөх гол хүчин зүйл бол чанар байдаг. БоБЦ компанийн хувьд ч бүтээгдэхүүний чанараа байнга сайжруулах зорилготой ажилладаг байна.
Ерөнхий менежер Б.Олонбаяр “Оюу Толгой компанитай хамтран ажиллах нь бидний зах зээл дээрхи нэр хүндийг нэмэгдүүлдэг. Реклам чимэглэл нь хэвлэлт, бүтээгдэхүүний талаасаа чанартай байх хэрэгтэй ч загвар нь өвөрмөц, сайн байх гээд уран бүтээлч сэтгэлгээ илүү их шаарддаг. Манай компанийг сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгаруулсан нь ажилтнуудад их урам өглөө” гэж байсан.
Монгол улсын Оюу Толгой ХХК өнөөдөр бүтээн байгуулалтын ажилдаа Монголын олон мянган компанитай хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд үндэсний 1700 орчим аж ахуйн нэгж байгууллага Оюу Толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийсэн байна. Зөвхөн 2011 онд үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгч компани, хувь хүн 1,7 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлжээ. Эдгээр 1700 компанийн нэг болох БоБЦ -ийн өсөлт, хөгжилтийн түүх ийм байна.
Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн сайн гүйцэтгэлийгсайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч шалгаруулдаг уламжлалтай. БоБЦ ХХК 4 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
.
Leave a Reply
You must be logged in to post a comment.