Максам Монгол ажилчдад дэмжлэг үзүүлж байна

Максам нийт 26 Монгол ажилчидтай бөгөөд уурхайн хөгжил дэвшилд үлэмж дэмжлэг үзүүлж байна

2011 оны 5-сараас хойш Оюу Толгой, Максамтай хамтран ажиллаж байна. 2011 оны 12 сар гэхэд нийт нэг сая тон хөрсийг хуулах тэсэлгээний ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Максам нийт 26 Монгол ажилчидтай бөгөөд уурхайн хөгжил дэвшилд үлэмж дэмжлэг үзүүлж байна

2011 оны 5-сараас хойш Оюу Толгой, Максамтай хамтран ажиллаж байна. 2011 оны 12 сар гэхэд нийт нэг сая тон хөрсийг хуулах тэсэлгээний ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Максамын тухай

Максам нь 2006 онд Монгол улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 29 ажилчидтай болтлоо өргөжин тэлжээ.

Эдгээр 29 ажилчдын 26 нь Монгол улсын иргэд юм. Тус аж ахуйн нэгж нь 3 гадаадын мэргэжилтнийг богино хугацааны хамтран ажиллах гэрээний дагуу Монгол ажилчдаа сургах болон дадлагажуулах зорилгоор авчирдаг юм.

Максамын Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалт

Максам нь Монгол улсын их дээд сургууль болон Испани улсын Мадридын Политехникийн Их сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Оюу Толгой компаний үйл ажиллагааг эрхэлж буй олон улсын уурхайн компани болох Рио Тинто нь мөн оюутан солилцооны ажилд оролцон ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой ХХК нь тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн 120 оюутныг дотоодын их дээд сургуульд, 30 оюутныг гадаадад суралцуулах тэтгэлэгт хамруулаад байгаа юм.

Максамийн Монгол улс хариуцсан менежер Эндрю Фостер "Максам нь Оюу Толгой-ийн гүйцэтгэгч байна гэдэг нэр хүндийн хэрэг болж байна. Монгол улсад хариуцлагатай уул уурхай, ажил гүйцэтгэлийн шалгуураар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зоридог Оюу Толгойтой хамтран ажилласнаар бид үйл ажиллагаагаа тэлж, нийгэм болон ажил хэргийн хүрээнд нэр хүндтэй болж чадаж байна” гэж хэлсэн байна.

Оюу Толгойн ерөнхий захирал Камерон Макрэй Максамын хамт олонд талархал ирүүлсэн билээ. "Максамын хамт олон бидний шилдэг ханган нийлүүлэгч болж чадсан, мөн би тэднийг нийгэмд орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан Монголын эмэгтэйчүүдийн сантай хамтран ажилдагийг мэднэ, мөн тэдний дэмжин  ажилладаг Нью Чойс болон Альфа нийгэмлэгийнхан Монгол улсын хүүхэд эмэгтэйчүүдэд тусалдагийг мэднэ" гэж тэрээр хэлсэн.