Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэрээгээр 5-6 хүн ажиллуулах болжээ.
Тус компани 2007 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр оёдлын болон мужааны цех ажиллуулж, зарим төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-аас нийлүүлж байгаа юм.
Бүтээн байгуулалтын сүүлчийн шатандаа ороод байгаа Оюу Толгой төсөл Монголын олон зуун ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Эдгээр газрын дотор жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувь хүмүүс, томоохон аж ахуйн нэгжүүд ч байгаа. Аливаа улсын эдийн засгийн хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэгчид ажлын байр шинээр гаргах, татвар төлөх зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Оюу Толгой төсөл ийм ханган нийлүүлэгчидтэй байнга хамтран ажиллаж ирсэн юм.
Тэдгээр газруудын нэг бол Профешионал Рапид компани юм. Тус компани 2007 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр оёдлын болон мужааны цех ажиллуулж, зарим төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-аас нийлүүлж байгаа юм.
Профешионал Рапид ХХК-ийн захирал Ж.Мөнхцацрал “Бид өөрсдийн хийж байгаа бүтээгдэхүүнээ Оюу Толгой ХХК-д санал болгосон. Үүний дараа гэрээ хийж, 2012 оноос гэрийн бүрээс, дээвэр туурга, хөшиг зэрэг шаардлагатай жижиг бүтээгдэхүүнүүд нийлүүлж эхэлсэн байгаа. Манай компанид итгэл, найдвар хүлээлгэсэн болохоор сэтгэл хангалуун байдаг” хэмээн ярилаа.
Тус компани өөрсдөө үйлдвэрлэхээс гадна зарим бүтээгдэхүүнээ гаднаас нийлүүлдэг. Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэрээгээр 5-6 хүн ажиллуулах болжээ. Тэдний хувьд бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэх, бас цаг тухайд нь нийлүүлэх бодлого барьдаг.
Оюу Толгой ХХК Монголын олон зуун жижиг бизнес эрхлэгчдийг хөгжлийн гараанаас гарахад нь дэмжиж, хамтран ажиллаж байна. Энэ газрууд цаашид дунд, цаашлаад томоохон үйлдвэрлэгчид болон өсөж, хөгжих нь мэдээж юм. Гараа сайн бол бариа сайн гэдэг.
Урмын үг цаашдын ажил үйлст тустайг. Тиймээс Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулж сар бүр шилдэг нийлүүлэгчдийг 4 төрлөөр шалгаруулж ирлээ. Эдгээр нь Сарын шилдэг жижиг болон дунд нийлүүлэгч, Өмнөговь аймгийн нийлүүлэгч, шилдэг гэрээлэгч гэсэн 4 төрөл байгаа юм. Профешионал Рапид компани 9 дүгээр сарын 'Шилдэг жижиг нийлүүлэгч'-ээр шалгарсан.
Leave a Reply
You must be logged in to post a comment.