'Өнөд өвлөх урлахуй' компани зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөж чаджээ.
2007 онд байгуулагдаж өнөөдөр зочид буудлын үйлчилгээ эрхлэхийн зэрэгцээ 'Далан булаг' усны үйлдвэр ажиллуулж байна.
'Өнөд өвлөх урлахуй' компани зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөж чаджээ.
Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-д Үндэсний 1700 гаруй ханган нийлүүлэгч компани бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн бөгөөд тэдний 200 гаруй нь орон нутгийн бизнес эрхлэгчид юм. Үүний нэг бол Өмнөговь аймгийн 'Өнөд өвлөх урлахуй' компани. Эднийх өнөөдөр зочид буудлын үйлчилгээ эрхлэхийн зэрэгцээ 'Далан булаг' усны үйлдвэр ажиллуулж байна. Цэвэр усаа 0,5 болон 1,5 литрээр савлаж орон нутагтаа борлуулж байна. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгардаг гол бэрхшээл бол худалдан авагчдын тоо. Цөөн тоогоор үйлдвэрлэх нь нэгж бүтээгдэхүүний үнийг өсгөх шалтгаан болдог. Тиймээс хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх зорилготой ажиллаж, Оюу Толгой төсөлд бүтээгдэхүүнээ өнгөрсөн оны 11 дүгээр сараас нийлүүлэх болжээ.
'Өнөд өвлөх урлахуй' компани байгуулагдаад 5 жил, харин 'Далан булаг' цэвэр усны үйлдвэр 2 жил болж байгаа аж. Аливаа үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай явуулахад санхүүжилт хэрэгцээтэй байдаг. Оюу Толгой төслөөс Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг дэмжих хөгжүүлэх ажлын хүрээнд олон санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бичил зээлийн хөтөлбөр юм. Нийт 1,5 тэрбум төгрөгийн зээлийн санг бүрдүүлж ХАС, ХААН банкаар дамжуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад, Манлай, Баян-Овоо гэсэн 4 сумдын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байна. Энэхүү зээлийн хөтөлбөрт 'Өнөд өвлөх урлахуй' компани хамрагджээ. Анх бүтээгдэхүүнээ орон нутгийг зах зээлд нийлүүлж байхдаа өдөрт ердөө 2,000 ширхэг ус үйлдвэрлэж байсан бол Оюу Толгойн ханган нийлүүлэгч болсноор цагт 4,000 ширхэгийг үйлдвэрлэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн байна. Үүний зэрэгцээ 4 хүнтэй эхэлсэн бизнес нь өргөжин 11 хүн ажиллах болжээ.
Борлуулах бүтээгдэхүүний тоо өсөж, ашиг орлого нэмэгдсэн болохоор ажилчдын цалин ч дагаад өссөн байна. Энэ бол зөвхөн нэг компани, усны үйлдвэрийн өсөлт биш олон өрх, гэр бүлийн орлого нэмэгдэж, ахиц дэвшил гарч байгаа жишээ юм. Үүнээс гадна энэ компанид урт хугацааны хөгжлийн тогтвортой байдлыг хангах, цаашид илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжууд бий болжбайна.
“Орон нутагт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх илүү ашигтай болохоор цаашид ундаа үйлдвэрлэх зорилготой байгаа. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжилд Оюу Толгой төсөл үнэтэй хувь нэмэр оруулж байна. Зөвхөн манай компанид биш нийт Монголчуудад энэ төсөл өгөөжөө өгнө гэдэгт итгэж явдаг” хэмээн 'Өнөд өвлөх урлахуй' ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин ярьж байсан.
Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. 'Өнөд өвлөх урлахуй' ХХК 3 дугаар сарын Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.