Дүүргийн ханган нийлүүлэгчээс дэлхийн уурхайд…

Компанийн үйл ажиллагаа Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар байнга өргөжин хөгжиж байна

Хангай сервис ХХК 2001 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Энэ оноос эхлэн Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, төмөр төмрийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Оюу Толгой компанитай хамтран ажилладаг Монголын жижиг, дунд олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байдаг. Ийм газрын нэг нь Хангай сервис ХХК юм. Тус компани 2001 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдөр дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Энэ оноос эхлэн Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, төмөр төмрийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьд томоохон төсөлтэй хамтран ажилласнаар туршлага хуримтлуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зэргээр хөгжихөөс гадна ажлын байр шинээр гаргаж, өрх, гэр хүмүүсийн орлоготой байлгах боломж бүрдүүлдэг.

Хангай сервис ХХК-ийн захирал Т.Энхжаргал “Манай компанийн үйл ажиллагаа Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар байнга өргөжин хөгжиж байна. Бүтээгдэхүүний борлуулалт сайжирлаа. Үүнийг дагаад орлого нэмэгдсэн. Сая шинээр 4 ажлын байр гаргалаа. Бүх талаар хөгжиж, бэхжиж байна” хэмээн ярилаа. Эднийх үндсэн 13, гэрээт 7 хүн ажилтантай. Бүтээгдэхүүн борлуулалт нэмэгдсэн учраас улирлын чанартай гэрээгээр хүмүүс ажиллуулах болжээ. Хангай сервис ХХК-ийнхан цаашдаа нийлүүлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх, судалгаа хийх, томоохон тендерт оролцох, цар хүрээгээ тэлэх зорилготой ажиллаж байна.

Хийж гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээг нь сайшаан үнэлснээр тухайн компанид ихээхэн урам өгдөг. Тиймээс Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Хангай сервис ХХК 8 дугаар сарын шилдэг жижиг нийлүүлэгчээр шалгарсан юм.