“Кю Эф Эс компани Монгол улсад, олон улсын стандарт жишигт нийцсэн тэргүүний үйлчилгээ үзүүлэгч компани болохоор зорилго тавин урагш тэмүүлсээр байна” хэмээн гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг өгүүлсэн юм.
Анх Оюу Толгой компанитай зөвхөн наадмын үйлчилгээ үзүүлж эхлэж байсан бол одоо өмнөд кэмп болон ханбогд зуны кэмп дээр хоолны, угаалга цэвэрлэгээний, орон байрны цэвэрлэгээ, засвар гэсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
Номадсийн сүлжээ ресторанууд гэдэг үгийг хэн ч атугай мэдэх биз ээ. 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн уг байгууллагын салаалсан мөчир нь Күй Эф Эс компани юм. Catering буюу хоол хүнс, цэвэрлэгээ, засварын үйлчилгээ үзүүлдэг энэхүү компани 2010 оноос эхлэн Оюу Толгой ХХК-ийн хамтрагч байгууллагуудын нэг болон ажиллаж байгаа билээ.
Анх Оюу Толгой компанитай зөвхөн наадмын үйлчилгээ үзүүлж эхлэж байсан бол одоо өмнөд кэмп болон ханбогд зуны кэмп дээр хоолны, угаалга цэвэрлэгээний, орон байрны цэвэрлэгээ, засвар гэсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. “Кю Эф Эс компани Монгол улсад, олон улсын стандарт жишигт нийцсэн тэргүүний үйлчилгээ үзүүлэгч компани болохоор зорилго тавин урагш тэмүүлсээр байна” хэмээн гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг өгүүлсэн юм. Ойрын гурван жилдээ гурав биш 30 алхахаар төлөвлөн бэлтгэлээ базаагаад эхэлжээ.
Оюу Толгой компани дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжин ажилладаг. Монгол байгууллага монгол иргэдээ эгнээндээ элсүүлэн маргаашийн ирээдүйг угтсаар байгаагийн нэгэн жишээг та сонордож байна. Өнөөдөр Кю Эф Эс компани үйлчилгээгээ үндсэн 350-иад ажилтантай үзүүлж байгаа аж. “Ажилчидаа Өмнөговийн иргэд тэр дундаа сайттай ойр байрлах сумын иргэдээс авах эрмэлзэл их байгаа” гэдгээ компанийн гүйцэтгэх захирал илэрхийлсэн юм.
Аливаа байгууллага ажиллах хүчээ чадвартай, найдвартай, хөдөлмөрч гэсэн шалгуурын доор сонгон авдаг. Үүний адилаар Кю Эф Эс компани шалгуурт тэнцсэн иргэнийг “Ажилтны сургалт хөгжүүлэлтийн бодлого”-ын хүрээнд тодорхой үе шатуудтай сургалтад хамруулдаг аж. Сургалтад шигшигдэж үлдсэн ажилтнуудыг Оюу Толгой төслийн талбай руу явуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй төслийн талбай дээр очсоны дараа хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагаа, зочинтой харилцах харилцаа, химийн бодистой харилцах харилцаа зэргээр ажлын байрнаас хамаарсан сургалтуудыг хийдэг. Хатуу шалгуур, өндөр хяналтыг аль ч шатандаа хэрэгжүүлсээр байгаагийн тод илрэл энэ гэлтэй.
“Шилдэг ажилтан” энэ цолыг мэргэжилдээ эзэн нь байсан хүн л хүртдэг. Цол дагаж цалин, эрх мэдэл оршино. Кю Эф Эс компани мэргэжилдээ эзэн нь байдаг ажилтнаа урамшуулахаас гадна албан тушаалын хур буулгадаг. Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар ажилчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчины талаар суралцаж өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зэрэг олон зүйлийг суралцсаар байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.