Геомандал ХХК-ийн Хангамжийн менежер П.Наранбаатар өөрсдийн амжилтын талаар “Монгол улсын нутаг дэвсгэрт жилдээ урт, богино хугацаагаар 5-6 кемп бий болгож ажилладаг. Нийтийн хоол үйлдвэрлэлдээ НАССР буюу Эгзэгтэй цэгийн аюултай байдлын хяналт нэвтрүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа.
Геомандал ХХК тасралтгүй өсөж, хөгжин өнөөдөр Оюу Толгой төсөл дээр 400 хүн ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн 2012 онд гэхэд 40 ажлын байр шинээр бий болгожээ.
Өнөөдөр Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад үндэсний олон зуун компани оролцож байна. Эдгээрийн нэг бол Геомандал ХХК юм. Тус компани одоогоос 15 жилийн тэртээ Оюу Толгой ордыг нээх үед анхны 10 гэр барьж, үйлчилгээ үзүүлж байв. Тиймээс анхны ханган нийлүүлэгч харилцагчийн цом, өргөмжлөл авч байсан түүхтэй.
Түүнээс хойш тасралтгүй өсөж, хөгжин өнөөдөр Оюу Толгой төсөл дээр 400 хүн ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн 2012 онд гэхэд 40 ажлын байр шинээр бий болгожээ. Геомандал ХХК-ийн Хангамжийн менежер П.Наранбаатар өөрсдийн амжилтын талаар “Монгол улсын нутаг дэвсгэрт жилдээ урт, богино хугацаагаар 5-6 кемп бий болгож ажилладаг. Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн туршлага хуримтлуулж чадлаа. Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны талаар барууны шилдэг менежментээс цаг үргэлж суралцдаг. Нийтийн хоол үйлдвэрлэлдээ НАССР буюу Эгзэгтэй цэгийн аюултай байдлын хяналт нэвтрүүлэн ажиллаж байна” хэмээн ярилаа.
Компанийн хувьд олон улсын төслийн туршлагаас суралцсанаар аюулгүй байдалдаа маш хариуцлагатай ханддаг болж. Өнгөрсөн 1 дүгээр сараас OHSAS 18001:2007 стандартыг шинээр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол хөгжлийн нэг шат. Геомандал ийм олон амжилтаараа Оюу Толгой ХХК-ийн 2012 оны шилдэг 9 ханган нийлүүлэгчийн нэгээр шалгарсан юм.
Төслийн талбайд үйлчилгээ үзүүлэх нь манай улсад харьцангуй шинэ бизнес. Иймээс мэргэшсэн, дадлага туршлагатай ажилтан тун ховор. Тиймээс авсан ажилтнуудаа олон төрлийн мэргэшүүлэх сургалтад хамруулдаг. Үүний зэрэгцээ үйлчилгээ хүргэж байгаа Оюу Толгой компаниас удирдлага нь, ажилтнууд нь ч харилцан суралцаж байгаа талаар менежер нь ярьж байсан. Хүмүүсийг тогтвор суурьшилтай, сайн ажиллуулах нэг хөшүүрэг бол цалин урамшууллын зөв систем. Геомандал компани үүнийг үйл ажиллагаандаа сайтар хэрэгжүүлсэн учраас ажилчид нь цалин хангамждаа сэтгэл хангалуун ажилладаг байна.
Геомандал ХХК-ийн хувьд Оюу Толгой төсөлд гар бие оролцож, одоогийн байгаа түвшингээс илүү дээшлэх, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой ХХК-ний 12 сарын шилдэг ханган нийлүүлэгч болсон байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.