Дэлхийн хэмжээний төслөөс туршлага судалж байна
Тус компани одоогоос 15 жилийн тэртээ Оюу Толгой ордыг нээх үед анхны 10 гэр барьж, үйлчилгээ үзүүлж байсан түүхтэй. Тиймээс анхны ханган нийлүүлэгч харилцагчийн цом, өргөмжлөл авсан байна.
Өнөөдөр Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад 15 мянган Монголчууд ажиллаж байгаа. Манай улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй энэ томоохон бүтээн байгуулалтад үндэсний олон компани оролцож байна. Эдгээрийн нэг бол Геомандал ХХК юм. Тус компани одоогоос 15 жилийн тэртээ Оюу Толгой ордыг нээх үед анхны 10 гэр барьж, үйлчилгээ үзүүлж байсан түүхтэй. Тиймээс анхны ханган нийлүүлэгч харилцагчийн цом, өргөмжлөл авсан байна.
Өнөөдөр Оюу Толгой компанийн хойд кемп дээр үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ төслийн талбай дээр барилгын чиглэлийн ажлууд хийж байна. Барилга дээр тогтмол 60 хүн, харин кмп дээрээ 120-150 хүн ээлжээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд камп байгуулах талаар нэлээд туршлага хуримтуулсан гэнэ. Энэ талаар Геомандал ХХК-ийн Хангамжийн менежер П.Наранбаатар “Монгол улсын нутаг дэвсгэр дээр жилдээ урт, богино хугацаагаар 5-6 кемп бий болгож ажилладаг. Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн туршлага хуримтлуулж чадлаа. Эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны талаар барууны шилдэг менежментээс цаг үргэлж суралцаж байна” хэмээн ярилаа. Ингэснээр компанийн өсөлт хөгжилтөд ч ихээхэн дэвшил гарч байгаа юм. Гадаадын томоохон компаниудтай хамтран ажиллаж аюулгүй байдлдаа маш хариуцлагатай ханддаг болж.
Төслийн талбайд үйлчилгээ үзүүлэх нь манай улсад харьцангуй шинэ бизнес. Иймээс мэргэшсэн, дадлага туршлагатай ажилтан тун ховор. Тус компанийн хувьд өөрсдөө боловсон хүчнээ сургаж бэлтгэж байна. Үүнээс гадна үйлчилгээ хүргэж байгаа газраасаа ч удирдлага нь, ажилтнууд ч харилцан суралцаж байгаа талаар менежер нь ярьж байсан. Хүмүүсийг тогтвор суурьшилтай, сайн ажиллуулах нэг хөшүүрэг бол цалин урамшууллын зөв систем. Геомандал компани үүнийг үйл ажиллагаандаа сайтар хэрэгжүүлсэн учраас ажилчид нь цалин хангамждаа сэтгэл хангалуун ажилладаг байдаг.
Геомандал ХХК-ийн хувьд Оюу Толгой төсөлд гар бие оролцож, одоогийн байгаа түвшингээс илүү дээшлэх, эх орны бүтээн байгуулалтад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах зорилттой ажиллаж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.