“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж авчрахын зэрэгцээ Монгол Улсад, ялангуяа Өмнөговь аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорьж байна.
Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан хялбар, зарчимч ёс зүй бүхий худалдан авах процессын дагуу бизнесийн тогтвортой хөгжлийг ханган “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн билээ.
“Оюу толгой” компани худалдан авах үйл ажиллагаагаа дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явуулдаг. Та бүхэн манай холбогдох бодлого журмуудын талаар энэхүү цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой.
“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар нь үндсэн үйл ажиллагаа болон гүний уурхайн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх тодорхой зорилго бүхий Ил уурхайн болон Гүний уурхай худалдан авалт/Гэрээ гэсэн хоёр газартай үйл ажиллагаагаа явуулж байна.