“Залуусын хөгжлийн хөтөлбөр”нь компанийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйл явцын суурь болох бөгөөд залуусын хөгжилд ахлах сургуулиас нь эхлэн анхаарч компанийн төдийгүй Монголын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.
Хөтөлбөр нь оролцогчдын хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх бүтэц бүхий 3 үе шаттайгаар явагддаг.
- Нэгдүгээр шат: Би хэн бэ?
- Хоёрдугаар шат: Багийн ажиллагаа
- Гуравдугаар шат: Томоор харах
Зорилго:
- Монголын ирээдүйн манлайлагчдыг дунд сургуулиас нь эхлэн хөгжүүлж, дээд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх
- Оюутан, сурагчдын манлайлал болон хувийн хөгжлийг дэмжих замаар тэдний нийгмийн идэвх, асуудал шийдвэрлэх чадвар болон нийгэм дэх сайн дурын оролцоог нэмэгдүүлэх
- “Залуус залуустаа сургах” арга барилыг нэвтрүүлэх
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн
- Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байх
- Сургалтын үнэлгээ 85 болон түүнээс дээш байх (100 онооны шатлалаар)
- Удирдан манлайлах болон нийгмийн оролцоо сайтай байх
- Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой
Хөтөлбөр жил бүрийн 9 сард зарлагддаг.