Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт

Бид одоогийн байдлаар баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. “Оюу толгой”-н ордын хамгийн сайн чанарын нөөц нь газрын гүнд байдаг. Тиймээс блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглах иж бүрэн гүний уурхайг барьж байгуулахаар зорьж байна. Блокчлон олборлох арга нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюулгүй, хамгийн үр ашигтай юм.

“Оюу толгой”-н гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил барьсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар “Оюу толгой”-н ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ.