Далд уурхайн туузан дамжуулагчийн туузыг зүсэх, наах багаж болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг “Далд уурхайн туузан дамжуулагчийн туузыг зүсэх, наах багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ:

Ерөнхий мэдээлэл: ОТ далд уурхайн туузан дамжуулагчийн засвар үйлчилгээг хийхдээ туузыг зүсэх, наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай ба уг ажилд тохиромжтой наах, зүсэх, өргөхөд зориулсан багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөсөн.

Нийлүүлэх бараа, үйлчилгээ: Нийлүүлэгч нь доорх бараа, үйлчилгээг ханган нийлүүлнэ. Үүнд:

  • Далд уурхайн туузан дамжуулагчийн засвар үйлчилгээг хийхэд ашиглах туузыг зүсэх, наах, өргөхөд зориулсан багаж, тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай хэрэгслүүд
    • Тууз наагч
    • Тууз шахагч
    • Туузны хавчаар
    • Тууз өргөгч болон
    • Бусад холбогдох материал, багаж хэрэгслүүд.
  • Нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалт
  • Баталгааны хуудас

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ШААРДЛАГУУД:

  • Ижил төрлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх
  • Өндөр үнийн дүнтэй захиалгыг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхитай байх.
  • Санал болгож буй үйлдвэрлэгч/бүтээгдэхүүн (Shaw Almex брэндийн эсвэл түүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн) -н албан ёсны төлөөлөгч байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг бүрдүүлэн ирүүлнэ.

ШААРДЛАГАТАЙ ЕРӨНХИЙ БИЧИГ БАРИМТУУД:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Байгууллагын бүтэц, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, танилцуулга*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭНИЙ НЭМЭЛТ БИЧИГ БАРИМТУУД:

Нийлүүлэгч дараах бичиг баримт, мэдээллийг заавал ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Санал болгож буй багаж, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг харуулсан бичиг баримт
  • Холбогдох туршлага
  • Холбогдох техникийн болон санхүүгийн чадавхийн мэдээлэл
  • Санал болгож буй үйлдвэрлэгч/бүтээгдэхүүнийхээ албан ёсны төлөөлөгчийн гэрээ/гэрчилгээ

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 11-р сарын 4-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР