Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Дугуйнд хөөсөөр дүүргэлт хийх үйлчилгээ” үзүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
- Гүйцэтгэгч нь олон төрлийн хэмжээ бүхий дугуйг хөөсөөр дүүргэлт хийх үйлчилгээ үзүүлнэ.
- Гүйцэтгэгч нь энэ үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон цехтэй байх ёстой.
- Полиуретан хөөс зэрэг шаардлагатай бүх тоног төхөөрөмж, материалыг гүйцэтгэгч хангана.
- Хөөс дүүргэлт хийх ажлын журам, үйлчилгээ нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартад нийцсэн байх ёстой
- Дугуйн Хөөс дүүргэлт хийх техникч нь уг ажлыг гүйцэтгэх туршлага, ур чадвар, гэрчилгээтэй байх ёстой.
- Гүйцэтгэгч нь “Оюу толгой”-н агуулахын хооронд туршилт хийгдэх обудыг өөрийн тээврийн хэрэгслээр хүлээн авах, буулгах үйлчилгээг үзүүлнэ.
- Үйлчилгээний хамрах хүрээ: хуучин хөөсийг арилгах, шалгах, цэвэрлэх, обуд дээр NDT туршилт хийх, хөөс дүүргэлт хийх, дугуй, обудыг шошголох
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- “Оюу толгой”- н Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон тухай тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Техникийн ажилтны мэргэшил, гэрчилгээ
- Тусгай зөвшөөрлүүд
- Засвар үйлчилгээ үзүүлэх байгууламж, тоног төхөөрөмжийн мэдээлэл
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 09 сарын 28-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР