Хэвлэх төхөөрөмжийг ажиллуулах, түрээслэх, засвар үйлчилгээ хийх болон хэрэглэгдэхүүн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК ( цаашид ‘Компанигэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хэвлэх төхөөрөмжийг түрээслэх, засвар үйлчилгээ хийх болон хэрэглэгдэхүүн нийлүүлэх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Оюу Толгой ХХК нь Ysoft системтэй 400 гаруй өнгөт болон хар цагаан нэг болон олон үйлдэлтэй принтерүүдийг уурхайн талбарт болон Улаанбаатарын оффисуудад ашигладаг. Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Улаанбаатар дахь оффисууд болон уурхайн талбар дахь манай принтерүүдийг ажиллуулах болон ажиллагааг хангах;
  • YSoft системтэй ажиллах чадвартай, нэг болон олон үйлдэлт, хар цагаан болон өнгөт принтерүүдийг түрээслэх, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах, засварлах;
  • Будагч нунтаг болон эд анги/сэлбэг нийлүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.

  • Бусад шаардлагатай баримт бичгүүд болох ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж цахим хэлбэрээр 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS766316097Хэвлэх төхөөрөмжийг түрээслэх, засвар үйлчилгээ хийх болон хэрэглэгдэхүүн нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mnАсуулт – WS766316097 Хэвлэх төхөөрөмжийг түрээслэх, засвар үйлчилгээ хийх болон хэрэглэгдэхүүн нийлүүлэх гэж бичиж)2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт/Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС