“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Ган татлага” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын хавсралтаас авна уу.)
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- CAT 7495HR Эксковаторын Хүнд даацын ган татлага нийлүүлэх;
- Компанийн танилцуулга / брошур
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл болон ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх лавлагаа тодорхойлолт
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан – 2015 он
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS719198912 – CAT 7495HR Эксковаторын Ган татлаганийлүүлэх гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – тендерийн дугаар – тендерийн нэр гэж бичиж) 2016 оны тавдугаар сарын 25 -ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС