“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “25-49 инчийн дунд оврын ОТР дугуй” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- 25-49 инчийн хэмжээтэй дунд оврын ОТР дугуйнууд
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Улсын бүртгэлийн, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуйн нэгжийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн хэлбэр, эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ ба үндсэн үйл ажиллагаа, товч түүх, агуулахын хэмжээ ба байршил)
- ОТР дугуй нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
- Албан ёсны борлуулагчийн гэрчилгээ
(Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
- Санхүүгийн байдал (Cүүлийн жилийн санхүүгийн үзүүлэлтийн хураангуй, эргэлтийн хөрөнгийн жилийн эргэц, эргэлтийн хөрөнгийг хэрхэн санхүүжүүлдэг тухай)Компанийг төлөөлөн харилцах хүний мэдээлэл
- Компанийг төлөөлөн харилцах хүний мэдээлэл
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны хоёр сарын 1-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS666304441 – “25-49 инчийн Дунд оврын ОТР дугуй” гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS666304441 – “25-49 инчийн Дунд оврын ОТР дугуй”гэж бичиж) 2016 оны нэг сарын 27-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС