Өөрөө буулгагчтай чиргүүл түрээслэх

“Оюу толгой” ХХК (‘Захиалагч’) нь Өөрөө буулгагчтай чиргүүл түрээслэх үйлчилгээнд үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Ажлын даалгавар:

Өөрөө буулгагчтай чиргүүл түрээслэх

  • 1 ширхэг дунд оврын (ойролцоогоор 10 тонны тэнхлэг бүхий, дан дугуйтай)
  • 1 ширхэг хүнд оврын (ойролцоогоор 20 тонны тэнхлэг бүхий, давхар дугуйтай)

Түрээсийн хугацаа:

1 жил, 2015 оны 7 сарын 15-аас 2016 оны 7 сарын 15

Техникийн үзүүлэлт, шаардлага:

Тендерт оролцогч ханган нийлүүлэгч нь өөрт байгаа боломжит хувилбаруудыг санал болгох боломжтой бөгөөд үүнд дараах техникийн үзүүлэлтүүд давуу тал болно.

  • Гидравлик өргөгчтэй өөрөө буулгагч
  • Стандарт гэрэлтүүлэгтэй
  • Цахилгаан тоормосны системтэй
  • Өргөн: 2,4 метр орчим
  • Урт: 7,3 – 9,1 метр орчим
  • Өнгө: шар
  • Модон тавцантай
  • Холбогч дэгээтэй (pintle hitch)
  • Ямар нэг техник эвдрэл гэмтэлгүй

Тендерт оролцогч ханган нийлүүлэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээ
  • Сарын түрээсийин үнийн санал
  • Техникийн үзүүлэлтийн танилцуулга, зурагтай
  • Тендерт оролцогч ханган нийлүүлэгч нь өөрөө буулгагч чиггүүлийг худалдаалах үнийн санал өгөх боломжтой

Тендерт оролцогч ханган нийлүүлэгч нь

Холбогдох материалыг 2015 оны 6 сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар ирүүлнэ үү.

Энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС