Үрсэлгээний өтгөрүүлэн барьцалдуулагч бодис ханган нийлүүлэх

Тендерийн төрөл: Үнийн санал хүсэх тухай

Тендер зарлах өдөр: 2 сарын 19, 2016

Хүлээн авах өдөр: 2 сарын 25, 2016

Тендерийн дугаар: OPTBT331

Оюу толгой ХХК (Компани) нь туршлага бүхий ханган нийлүүлэгчдийг “Үрсэлгээний өтгөрүүлэн барьцалдуулагч бодис” холбоотой тендерт үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас (Annexure RFQ) харна уу.

Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн үнийн санал хүлээн авахыг хүсч байгаа байгаа ба энэ нь ханган нийлүүлэгч болон ханган нийлүүлэгчдээс энэхүү бараа материалыг худалдан авахаар өгч байгаа баталгаа буюу амлалт биш болохыг мэдэгдэж байна. Компани нь үнийн санал бэлтгэх болон Компанид ирүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

Оролцох хүсэлтэй компаниуд үнийн саналаа 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 14.00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) Компанийн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар Хавсралтад (Annexure RFQ) заасан загварын дагуу бэлдэж ирүүлнэ үү.

“Оюу толгой” компани зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ханган нийлүүлэгчтэй холбогдох болно.

Сонирхогч талууд “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-suppli… холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Хангамжийн хэлтэс

Оюу толгой ХХК