Оюу Толгой ХХК (‘Захиалагч’) нь “Үйл ажиллагааны төслийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг удирдах үйлчилгээ” хүргэх чадамжтай бүх нийлүүлэгчдийг тус Тендерт оролцох хүсэлтгээ ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэгч нь 3-5 хүртэлх жилийн хугацаанд капитал инженеринг ба барилгын менежментийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бөгөөд үүнд дараах ажил орох боловч эдгээрээр хязгаарлагдахгүй. Тухайлбал:
- Зураг төсөл боловсруулах, тооцоо хийх
- Хэрэгжүүлэх төслүүдийн эхлэлийн үе шатанд зураг төсөл боловсруулах, тооцоо хийх
- Шаардлагатай бол, материалын тоо хэмжээ, барилгын техникийн тодорхойлолтыг гаргах.
- Төслийн инженерүүдээс гадна, барилга/бүтээц, механик/шугам хоолой, цахилгаан/тоноглолын мэргэжилтнүүд ажиллах шаардлагатай.
- Хүсэлт гаргасан үйл ажиллагааны хэлтэстэй уялдаа холбоотой ажиллаж, зориулалтад нийцсэн, зардал багатай зураг төслийн шийдэл гаргахын сацуу, ажлын цар хүрээг урьдаар тохиролцох.
- Ашиглаж буй барилга байгууламж дах сул талыг олох, оновчлох хувилбарыг тогтоож, зураг төсөл боловсруулахад нь үйл ажиллагааны удирдлагын багт туслах.
- Хүсэлтийн дагуу, үйл ажиллагааны бүх төслийг боловсруулах, зураг төсөл баталгаажуулах, улмаар зураг төсөлд өөрчлөлт оруулах/гүйцэтгэлийн зураг боловсруулах.
- Компанийн зөвшөөрөл хариуцсан багтай уялдаа холбоотой ажиллаж, барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө зохих ёсоор зураг төслийг батлуулах, барилгын ажлын зөвшөөрөл авах.
- Барилгын ажлыг удирдах
- Байшин барилга барих, барилгын ажил, механикийн, шугам хоолойн сайжруулалт хийх, цахилгааны кабель татах, шинэчлэх, нэмэлт/тоноглолын зэргийн хуваариыг гаргаж, хяналт тавих. Хуваарь гаргах, хяналт тавихдаа Захиалагчийн хангамжийн, санхүүгийн хэлтэсүүдтэй уялдаа холбоотой ажиллах. Захиалагчийн үйл ажиллагааны багуудтай уялдаа холбоотой ажиллаж, үйл ажиллагааны багуудын жигд ажиллагааг хангаж, шаардлагатай бол зохих зохицуулалтыг хийж хаах. Хуваарь, төсөвт үзүүлэх нөлөөллийг багасгах байдлаар шаардлагатай өөрчлөлт оруулах хүсэлтийг хянан удирдах.
- Уурхайн цогцолборт барилгын ажлын менежментийн үйлчилгээ үзүүлэх, тэр дундаа хэд хэдэн Гүйцэтгэгчид ерөнхий хяналт тавих. Гэрээт ажилтнуудыг сонгох, сургах тал дээр Захиалагчийн багтай уялдаа холбоотой ажиллах. Материалын, хийцийн техникийн тодорхойлолтыг мөрдүүлэхээр Чанарын баталгаа/Чанарын хяналтын мэргэжилтэн/инженер ажиллуулах. Бүх ажилд ЭМААБО-ны ерөнхий хяналт тавьж, ОТ-н ЭМААБО-ны бүх стандартыг мөрдүүлэх. Барилгын ажилд гарах өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд Гүйцэтгэгч, Захиалагч нарын багтай хамтран ажиллах. Барилгын ажлын явцад хяналт тавьж, Захиалагчийн багт тогтмол тайлагнах.
- Хүн Хүчний Хангамж
- Уурхайн цогцолбор дах Компанийн үйл ажиллагааны төслүүдэд зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг удирдан явуулах зохих мэргэжил, ур чадвар, туршлагатай ажиллах хүчнээр хангах.
- Шалгуур үзүүлэлт:
- Хүсэлт гаргагч нь алслагдсан нутагт том хэмжээний үйлчилгээ хүргэх мэдлэг чадвар, санхүүгийн чадавхитай байх.
- Xамгийн тохиромжтой хүсэлт гаргагч нь алслагдсан нутагт ижил төстэй цар хүрээний зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг удирдах үйлчилгээ хүргэж байсан туршлагатай байхын сацуу, хүсэлт гаргасан өдрийн байдлаар нэгээс багагүй жил үйл ажиллагаа явуулсан байх.
- Хүсэлт гаргагч нь уул уурхайн, барилгын төслүүдэд зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг удирдах том хэмжээний үйлчилгээ хүргэж байсан бодит туршлагатай байх
- Компанийн хувьд тендерт оролцогч Монгол ААН-ийн ололт, амжилт нэн чухал бөгөөд хүсэлт гаргагч нь зайлшгүй Монгол улсад бус, дотоод, гадаадад хэрэгжүүлж байсан төслүүдэд Монгол ААН-ийн оролцсон байдлыг харуулах.
- Хэрэв тендерт оролцогч нь тендерийн саналыг нь сайжруулна, Компанид үнэ цэнэ авчирна гэж үзвэл, үйлчилгээг хүргэхийн тулд түншлэл байгуулахыг тендерт оролцогчдод Компани зөвшөөрнө.
Тендерт оролцох сонирхолтой Үйлчилгээ үзүүлэгчид дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргагч нь туршлага, нөөц бололцоондоо тулгуурлаж урьдчилан сонгон шалгаруулалтанд орж байгаа эсэх
o Тийм Үгүй
- Хүсэлт гаргагч нь охин эсхүл салбар компани бөгөөд, толгой компанийн өмнөх үйл ажиллагаанд тулгуурлаж урьдчилан сонгон шалгаруулалтанд орж байгаа бол дараах бичиг баримтийг бүрдүүлнэ үү:
o Урьдчилсан сонгон шалгаруулалтад өмнөх үйл ажиллагааг нь авч үзэх толгой компаний нэр
o Хүсэлт гаргагч, холбогдох компани нарын хоорондын хууль эрх зүйн харилцаа холбоо
o Компанийн дэлгэрэнгүй мэдээлэл
Тендерт оролцох сонирхолтой Үйлчилгээ үзүүлэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан ёсны тендерт оролцох хүсэлт,
- Улсын бүртгэлийн гэрчилгээ,
- НӨАТ Төлөгчийн гэрчилгээ,
- Зураг төсөл боловсруулах, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Компанийн дүрэм,
- Байгууллагын/компанийн төв офисийн байрлалыг заах,
- Байгууллагын/компанийн дотоод, гадаад дах бүх оффисын байрлал (хамаарах бол)-ыг заах,
- Байгууллагын/компанийн бүтэц, эзэмшлийг тодорхойлох,
- Нийт үндсэн ажилтнуудын тоог заах, Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын бүдүүвчийг гаргаж, түүнд удирдах албан тушаалтан/захрал, бусад ажилтнуудыг заах,
- Өмнөх туршлагыг нэрлэх,
- Компанийн танилцуулга.
Дээр дурьдсан ажлын төрлүүдтэй адил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр заасан бичиг баримтуудыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2016 оны 3 сарын 28-ний өдрийн 17:00 (Улаанбаатарын цаг) цагаас өмнө RFxBox@ot.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS708235280-Үйл ажиллагааны төслийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг удирдах үйлчилгээ” гэж бичиж) ирүүлнэ үү.
Оюу толгой ХХК нь дээрх шаардлагын хангасан нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авч байгаа бөгөөд энэ нь аливаа ханган нийлүүлэгч буюу ханган нийлүүлэгчдээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа болохгүй болно. Тендерт оролцох хүсэлт боловсруулах, компанид хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг Оюу толгой ХХК хариуцахгүй.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС