“Оюу толгой” ХХК (цаашид “Компани” гэх) нь “Эрүүл мэндийн үйлчилгээ” 3 жил хүртэл хугацаагаар үзүүлэх чадвартай бүх нийлүүлэгчдийг Тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү эрүүл мэндийн үйлчилгээ нь А, B гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

A хэсэг:

Нийлүүлэгч нь Компанийн эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээний дагуу дараах томоохон хэмжээний ажлуудыг гүйцэтгэх ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Төслийн талбайд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээнд дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

Яаралтай тусламж – Хүнд өвчлөл, ноцтой гэмтлийн үед үзлэг хийж, нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлэх ба дээрх нөхцөлд шаардлагатай бол эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийлгэх.

Анхан шатны тусламж – Хөнгөн өвчлөл, гэмтлийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үүнд үзлэг, эмчилгээ, бүрэн эмчлэх хүртэлх тогтмол давтан хяналт/үзлэг орох бөгөөд эмчилж чадахгүй тохиолдолд бүрэн эмчлүүлэхээр зохих эмнэлэгт шилжүүлнэ.

Хөдөлмөрийн эрүүл мэнд: – ажилд орохоос өмнөх болон жил бүрийн эрүүл мэндийн үзлэгт уурхайн цогцолборт ажилчдыг хамруулж, Ажлын Талбарын Удирдлагын зааварчилгаан дор эрүүл мэндийн хувьд ажилд тохирох үнэлгээг хянаж, мэргэжлээс шалтгаалах ямар нэгэн өвчлөл, гэмтэл байгаа эсэхийг судална. Мөн эрүүл мэндэд учирах хор аюул, хувийн хамгаалалтын хувцас, хэрэглэл зүй зохистой ашиглах талаар ажилчдыг сургах.

– Эрүүл мэндийн боловсрол олгох, сурталчлах ажилд дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Ажилчдын эрүүл мэнд болон эрүүл амьдрахтай холбоотой ерөнхий асуудлын талаар зөвлөх, эрүүл амьдралын хэв маяг болон бусад сэдвээр ажилчдад мэдээлэл өгөх,

-Орон нутагт эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр зохион байгуулах, оролцох

  • Уурхайн цогцолборт эмнэлгийн үйлчилгээ хүргэх ажилд дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

Эмнэлгийн өдөр тутмын үйлчилгээг, тэр дундаа дараах үйлчилгээг үзүүлэх:

-Захиргаа,

-Эмнэлгээр үйлчилүүлсэн бүртгэл хөтлөх, тайлагнах,

-Эрүүл ахуйн үзлэг шалгалт,

-Мэргэжлээс шалтгаалах өвчлөл, гэмтэл бэртлийг зохих хууль тогтоомж, Ажлын Талбарын Удирдлагаас өгсөн удирдамжийн дагуу бүртгэх,

-Эрүүл мэндийн холбогдолтой гарсан бүх тохиолдлын баримттай дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, бүртгэлд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлаж нийтлэг өвчлөл/гэмтэл бэртэлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр гаргах,

-Өвчтний мэдээллийн нууцлалыг хадгалах.

  • Шаардлагатай эм, эмнэлгийн хангамжид дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

-Шаардлагатай эмийн нөөц, эмнэлгийн хангамжийг захиалах, нийлүүлэх, хянах түүнчлэн эмийн хяналт, бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх.

-Хог хаягдлыг зохих журмын дагуу хаяж зайлуулах

Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ:

-Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс эмнэлгийн бүх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг удирдамжийн дагуу зохих ёсоор тогтмол хийх.

  • Эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт болон нутаг буцаах үйлчилгээнд дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

-Яаралтай тусламжийн үед эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт болон нутаг буцаах үйлчилгээ үзүүлэхэд, шаардлагатай үед нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх, Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах зохих эмнэлгийн ажилчидтай хамтран ажиллах. Мөн эрүүл мэндийн тусламж, агаарын тээвэр болон эмчилгээний талаар бодит үнэн зөв баримт бичиг хөтлөх.

– Яаралтай тусламжийн үед зохих бүхий л тээврийн хэрэгслийг (газраар, агаараар) бэлэн байлгах. Үүнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтын дагуу бүрэн ажиллагаатай, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байлгах болон уурхайн цогцолбор, тээврийн эрсдэлийн дүн шинжилгээ, аяллын менежментэд дэмжлэг үзүүлэх,

– Яаралтай үед нүүлгэн шилжүүлэлт, нутаг буцаах ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх. Үүнд: аялал, виз, орон байр, сэтгэлзүйн дэмжлэг, орчуулга болон хууль эрх зүйн туслалцаа зэрэг орно.

B хэсэг:

Улаанбаатар хот дахь эрүүл мэндийн үйлчилгээ: Гадаадын ажилчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд, ойролцоогоор 200-300 хүнд эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт үзүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээнд дараах зүйлс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Гадаадын ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд оношлогоо, эмчилгээ, яаралтай/анхан шатны тусламжийг эмнэлэгт үзүүлэх,
  • Улаанбаатарт шинээр ирж байгаа ажилчдад эрүүл мэндийн талаарх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөхөд туслах,
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийх, хийхэд туслах, эмнэлгийн үйлчилгээтэй холбогдолтой тээвэр болон аялалын зохицуулалт хийх,
  • Эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээнээс гадуурх яаралтай тусламж, оношлогоо шаардлагтай бол бусад эмнэлгийн байгууллагуудад хандах зэрэг сайтар харилцаа холбоотой ажиллах
  • Шаардлагатай бол вакцинжуулалтад хамруулах

Ерөнхий шаардлага:

-Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн ажиллах хүчинтэй, уурхайн цогцолборт жилд дунджаар 2000 хүнд үйлчилгээ үзүүлэх санхүүгийн чадавхтай байна (зөвхөн A хэсэгт хамааралтай),

-Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн эрүүл мэндийн үйлчилгээг 3 жил үзүүлсэн туршлагатай байна,

-Монгол, Англи хэлээр харилцах өндөр чадвартай байх,

-Ажилчдын дийлэнх нь, ялангуяа эмч, сувилагч нар өвчтөнтэй Англиар зохих хэмжээнд харилцах чадвартай байна (зөвхөн B хэсэгт хамааралтай),

-Үйлчилгээ үзүүлэгчийн Улаанбаатар хотод байрлах эмнэлэг нь холбогдох стандартын шаардлага хангасан байна (зөвхөн B хэсэгт хамааралтай),

-Эмнэлэг нь уурхайн цогцолборт хоногт арван хоёр (12) цагаар долоо (7) хоногийн бүх өдөр ээлжээр ажиллаж тогтмол эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн эмнэлгийн ажилчид 24 цагийн дотор дуудлагаар ажиллахад бэлэн байна. Ажиллах хүч нь ажлын энэ нөхцөлийг бүрэн ханган үйлчилгээ үзүүлэх боломжтой байх бөгөөд ээлжээр ажиллах болон бусад шаардлагатай үед бүрэн хамрахуйц ажиллах хүчинтэй байх ёстой. (зөвхөн A хэсэгт хамааралтай),

-Уурхайн цогцолборт ажиллах ээлж бүрт (зөвхөн A хэсэгт хамааралтай) шаардлагатай ажиллах хүчний тоо (<20):

– 1x эмнэлгийн менежер (5-с дээш жилийн туршлагатай байх)

– 1x нислэгийн түргэн тусламжийн эмч (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 5x эмч (5-с дээш жилийн туршлагатай байх). Үүнд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн/туршлагатай байх

– 5x сувилагч (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 3x хүлээн авах ажилтан/администратор

– 1x эм зүйч (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 1x Лабораторийн техникч (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 1x Рентген техникч (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 1x Халдварын хяналтын ажилтан (3-с дээш жилийн туршлагатай байх)

– 1x Анхан шатны тусламжийн сургалтын ажилтан (3-с дээш жилийн туршлагатай байх)

– Үйлчилгээ үзүүлэгч нь Компанийн үзүүлсэн сургалт, танилцуулгын дагуу Компанийн удирдлага дор гүний уурхайн талбарт эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвартай байна.

  • Тэмдэглэл: Тендерт оролцох сонирхолтой компаниуд А, В хэсэгт хоёуланд нь саналаа ирүүлэх боломжтой бөгөөд аль нэг хэсгийг сонгон оролцож болно.

Бүрдүүлэх материал:

  • Компанийн танилцуулга
    • Дээрх чиглэлээр ажилласан туршлага – хаана, хэзээ, ажлын цар хүрээ
    • Дээрх чиглэл тус бүрт ажиллах мэргэжлийн ажилчдын товч танилцуулга, намтар орно.
  • Дараах баримт бичгийн хуулбар:
    • Компанийн бүртгэлийн гэрчилгээ,
    • Компанийн дүрэм (эзэмшлийн мэдээлэл)
    • Эмнэлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,
    • Хэрвээ импортоор эм, эмнэлгийн хангамж оруулж ирдэг бол жагсаалт явуулах
    • Олон улсын стандартын сертификат
    • Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
  • Түншлэл/Хамтарсан компанийн мэдээлэл
    • Хэрэв та энэхүү тендерийн хамрах хүрээний А, В хэсэгт өөр өөр компанитай түншилж эсхүл хамтарч оролцож байгаа бол та түншийнхээ талаарх мэдээлэл, тухайлбал танай түншийн А, В хэсэг тус бүрийн салбар, чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлага, мэргэшил ур чадварын талаар мэдээлэл өгнө.
  • Тендертэй холбоотой нэмэлт тодруулах зүйл гарсан үед үйлчилгээ үзүүлэгчийг төлөөлөх эрх бүхий ажилтны холбоо барих мэдээлэл
    • Бүтэн нэр, утасны дугаар, ажлын утас, факс, цахим шуудан, шуудангийн хаяг

Оюу Толгой ХХК нь дээрх шаардлагын хангасан нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авч байгаа бөгөөд энэ нь аливаа нийлүүлэгч буюу нийлүүлэгчдээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа болохгүй болно.

Та тендерт орох хүсэлтээ Монгол, Англи хэлээр эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 1 сарын 18-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар (агуулга: WS638440181– Эрүүл мэндийн үйлчилгээ) ирүүлнэ үү. Хэвлэмэл байдлаар ирүүлэх бол материалыг дугтуйнд хийж Нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр болон дугаарыг бичээд доорх хаягаар хүргүүлнэ:

“Оюу толгой” ХХК

Монгол улс, Улаанбаатар 14240

Сүхбаатар дүүрэг,

Чингисийн өргөн чөлөө -15

Моннис цамхаг, Хангамжийн хэлтэс

Танд тодруулах зүйл байвал 2016 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn (агуулга: Асуулт: Тендерийн дугаар – Тендерийн нэр) хаягаар холбогдоно уу.

Дутуу эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн баримт бичгийг Компани түдгэлзүүлэх эрхтэй. Тендерт оролцох хүсэлт боловсруулах, компанид хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг Оюу толгой ХХК хариуцахгүй. Оюу толгой ХХК нь зөвхөн шаардлага хангасан горилогчидтой/тендерт оролцогчидтой эргэж холбогдоно.

Оюу толгой компанийн Нийлүүлэгчдийн Ерөнхий Мэдээллийн санд бүртгүүлээгүй тендерт санал ирүүлэх сонирхолтой байгаа талууд дараах холбоосоор орж бүртгүүлсэн байх шаардлагатай. http://oyutolgoi.achillesapac.com/en/.

“Оюу толгой” ХХК

Хангамжийн хэлтэс