“Хэвлэмэл материал” нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хэвлэмэл материал” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох сонирхол хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Шалгах хуудас ном нийлүүлэх, А4 ба А5 хэмжээтэйгээр;
  • Аюулгүй ажиллагааны пайз шошго;
  • Аюулгүй ажиллагааны товхимол ном, А4 ба А5 хэмжээтэйгээр;
  • Тэмдэглэлийн дэвтэр, логотой, А4 ба А5 хэмжэтэйгээр;
  • Хулдаасан хэвлэлүүд;
  • Бусад хэвлэмэл материалууд.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ-ын гэрчилгээ
  • Компаний өмчлөлийн бүтэц болон компаний бүтэц зохион байгуулалтын диаграм
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS897417554 – Хэвлэмэл материал гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт WS897417554 – Хэвлэмэл материал гэж бичиж) 2016 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС