“ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨВИЙН АШИГЛАЛТ, ҮЙЧИЛГЭЭГ ХАНГАХ ТУХАЙ”

“Компани” гэх) нь Өмнөмговь аймагт бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхэлдэг, туршлагтай ханган нийлүүлэгчдийг “Хаягдлын Менежментийг Төвийн Ашиглалт, Үйлчилгээг Хангах Тухай”-тай холбоотой Нээлттэй Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Хаягдлын Менежментийн Төвийн Ашиглалт, Үйлчилгээг Хангах Тухай (ажлын дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу)

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Нийлүүлэгчийн танилцуулга / брошур;
  • Нийлүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Нийлүүлэгчийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
  • Гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын талаархи өмнөх захиалагчийн тодорхойлолтууд;
  • Голлох мэргэжлийн ажилтнуудын танилцуулга, мөн байгууллагын бүтэц зохион байгуулалтын мэдээлэл;
  • Хөдөлмөр, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны бодлого, дүрэм, журам, стандартууд;

Компани нь Өмнөговь аймагт бүртгэлтэй, туршлагтай ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS908769891 – “Хаягдлын Менежментийн Төвийн Ашиглалт, Үйлчилгээг Хангах Тухай” хэмээн бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mnАсуулт – WS908769891 – “Хаягдлын Менежментийн Төвийн Ашиглалт, Үйлчилгээг Хангах Тухай” -” хэмээн бичиж) 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС