Оюу Толгой ХХК (‘Захиалагч’) нь ‘Усны хөндлөнгийн хяналт хийх’ үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээ үзүүлэх компани нь Оюу Толгой ХХК-ний 5 жилд хэрэглэсэн усны тайланд бие даасан хөндлөнгийн хяналт хийн үр дүнг тайлагнах үйлчилгээг үзүүлнэ.
Ерөнхий шаардлага:
- Үйлчилгээ үзүүлэгч компани нь хараат бус, эрх бүхий мэргэжлийн байгууллага байх
- Туршлагатай, мэргэшсэн боловсон хүчинтэй байх
- Монголд бүртгэлтэй компани байх
Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Компанийн бүртгэлийн гэрчилгээ
- Бие даан усны хөндлөнгийн хяналт хийх тусгай зөвшөөрөл
- Компанийн танилцуулга, дээрх чиглэлээр ажилласан туршлага
- Мэргэжлийн ажилчдын товч танилцуулга, намтар
- Сүүлийн гурван жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан
- Тендертэй холбоотой нэмэлт тодруулах зүйл гарсан үед үйлчилгээ үзүүлэгчийг төлөөлөх эрх бүхий ажилтны холбоо барих мэдээлэл
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө ( Улаанбаатарын цагаар) RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS739578290 Усны хөндлөнгийн хяналт хийх гэж бичиж) ирүүлнэ үү.
Оролцогчид зөвхөн цахим хэлбэрээр материалаа ирүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС