“Оюу толгой” ХХК (цаашид “Компани” гэх) тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай компаниудыг “Түр хугацаанд бетон зуурмагын үйлдвэр нийлүүлэх, түүний үйл ажиллагааг хангах”-тай холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Бетон зуурмагын үйлдэр (цагт 100метр куб бетон үйлдвэрлэх боломжтой байх)
- Хэвийн үйл ажиллагаатай холбоотой шаардлагдах ажиллах хүч болон тоног төхөөрөмж;
- Шаардлагтай материал;
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур;
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Нотариатаар гэрчлүүлсэн:
– Сүүлийн хоёр /2/ жилийн Санхүүгийн жилийн эцсийн тайлангийн хуулбар тодруулгын хамт;
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
- Ижил төрлийн ажлын талаархи захиалгчийн тодорхойлолтууд;
Компани нь тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS668384393 – “Түр хугацаанд бетон зуурмагын үйлдвэр нийлүүлэх, түүний үйл ажиллагаа хангах тухай” хэмээн бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс,
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS668384393 – “Түр хугацаанд бетон зуурмагын үйлдвэр нийлүүлэх, түүний үйл ажиллагааг хангах тухай” хэмээн бичиж) 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС