Тос тосолгооны материал нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Тос, тосолгооны материал” нийлүүлэхтэй холбоотой оролцох “Сонирхолоо илэрхийлэх”-ийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа нийлүүлэх, дагалдах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй болно.

  • Тос, тосолгооны материал нь доорх техникийн үзүүлэлтүүдйиг хангасан байна. Үүнд:
    • Oil engine – SAE 15W-40 API CI and CJ, SAE 5W-30.
    • Hydraulic oil – SAE 10W, 30W, 50W, ISO VG32, 46, 68, 100.
    • Transmission oil – SAE 10W, 30W, 50W, ATF.
    • Gear oil – EP ISO VG 68-320, 150,220,320,680 synthetic and mineral, SAE 75W-90, 80W-90, 85W-140, 0W-20, 10W, 30W, 50W.
    • Transformer oil – Mineral, Synthetic and Bio type transformer oil.
    • Others – Synthetic and mineral brake fluid, long life propylene glycol OAT coolant, concrete oil, AdBlue Urea, circulating oil VG150, 220,Mineral turbine oils 32, 46, 100, Pneumatic tool oil, rock drill oil, rotary compressor oil VG 32, 68, Mineral oil for screw compressor, open gear lubricant for rope shovel and Ball mill, Hi Temp EP grease, Multipurpose EP grease, water resistant hi temp EP grease, spray grease, lo bleed coupling grease, 3% and 5% EP moly grease, Electrical motor grease, Silicone grease, Tire fluid, Suspension oil, Cutting oil, Lubricant cleaner – petroleum distillate.
  • Тос, тосолгооны материал нийлүүлэх, түүнийг хэрэглэх үйл явцтай уялдан гарах техникийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх боломж, чадварын тухай мэдээлэл, туршлага – Ажлын талбайд ажиллах, зайнаас дэмжлэг үзүүлэх гэх мэт.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийнтанилцуулга / брошур
    • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Компанийн дүрэм журамын хуулбар
    • Компанийн Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбар – сүүлийн 3 жилийн байдлаар
  • Компанийн ажлын туршлагын мэдээлэл
    • Ижил төстэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан, үйлчилгээ үзүүлж байсан болон тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийнболон техникийн ур чадвартайг бататгах туршлагын талаарх мэдээлэл
    • Ашиглалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй сайжруулалт хийж байсан тухай туршлагын талаарх мэдээлэл
  • Бүтээгдэхүүний мэдээлэл
    • Бүтээгдэхүүний цар хүрээ –дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдээс 50% болон түүнээс дээш хувийг нийлүүлэх чадвартай байх
    • Бүтээгдэхүүний сав баглаа, боодолын сонголтын талаарх мэдээлэл
    • Чанарын баталгаа – тухайн бүтээгдэхүүний чанар шаардлагад нийцэх, эсвэл чанарын давуу талтай эсэх талаарх мэдээлэл ирүүлэх.
    • Бүтээгдэхүүний гарал үүслийн цэгээс хүргэлтийн цэг болох Монгол улсын Өмнөговь аймаг дахь Оюу Толгойн уурхайн талбай руу бүтээгдэхүүн, тээвэрлэх хүргэх ханган нийлүүлэлтийн сүлжээний төлөвлөгөө – хаанаас гараад, хаагуур явж ирэх тухай
    • Дотоодод нөөц бүрдүүлэлт, агуулахын төлөвлөгөө

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Сонирхол хүлээн авах тухайзар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгсөн хэрэг биш юм.

Холбогдох материалыг Монгол болон Англи хэлээр бэлдэж 2016 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Тос тосолгооны материал нийлүүлэх гэж бичиж) ирүүлэнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn2016 оны 10 дугаар сарын 24ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Сонирхол хүлээн авах тухайирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР