Радио давтамж таних төхөөрөмж бүхий цахим шошго

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Радио давтамж таних төхөөрөмж бүхий цахим шошго” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Радио давтамж таних төхөөрөмж бүхий цахим шошго нийлүүлэх;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл болон тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн болон техникийн ур чадварыг бататгах мэдээлэл, шаардлагатай бол лавлагаа тодорхойлолт
  • Тусгай зөвшөөрлүүд (хэрэв шаардлагатай бол)
  • Хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS682455481– Радио давтамж таних төхөөрөмж бүхий шошго нийлүүлэх гэж бичиж) ирүүлэнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS682455481– Радио давтамж таних төхөөрөмж бүхий шошго нийлүүлэхгэж бичиж) 2016 оны 2 дугаар сарын 01ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС