Оюу толгойн барилгын бүтээц, хийцийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалтын үйлчилгээ үзүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид “Компани” гэх) тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай компаниудыг “Оюу Толгойн Барилгын Бүтээц, хийцийн Бүрэн Бүтэн Байдалд Үзлэг, Шалгалтын Үйлчилгээ Үзүүлэх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах үе шаттайгаар үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Үе шат I: Бетон болон ган төмөр бүтээц, хийцтэй танилцаж, үзлэг, шалгалт хийх;
  • Үе шат II: Бетон болон ган төмөр бүтээц, хийцэд “Үл Эвдэх Сорилт” хийх;
  • Үе шат III: Шаардлагтай байгууламж бүр дээр тогтмол үзлэг, шалгалт хийх;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур;
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Голлох барилгын бүтээцийн инженерийн танилцуулга;
  • Лабораторын танилцуулга;
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
  • Ижил төрлийн ажлын талаархи захиалгчийн тодорхойлолтууд;

Компани нь тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Хавсралт 1 болон Хавсралт 2-оос энэхүү төсөлтэй холбоотой “Ажлын цар хүрээ” болон “Арга зүй”-г харна уу.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS668873356 – “Оюу Толгойн Барилгын Бүтээц, хийцийн Бүрэн Бүтэн Байдалд Үзлэг, Шалгалтын Үйлчилгээ Үзүүлэх” хэмээн бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирч өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс,

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS668873356 – “Оюу Толгойн Барилгын Бүтээц, хийцийн Бүрэн Бүтэн Байдалд Үзлэг, Шалгалтын Үйлчилгээ Үзүүлэх хэмээн бичиж) 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС