Нэмэлт хяналтын цооног өрөмдлөгийн үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд суманд Нэмэлт Хяналтын Цооног Өрөмдлөгийн Үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Гүйцэтгэх ажлын хэмжээ:

  • Гүний хоолой орчмын газрын доорх усны ордын талбай болон Оюу толгойн уурхайн талбай орчимд нийт 15 хяналтын цооног өрөмдөж, тоноглох.
  • 6 ширхэг шүүрэлттэй цооногуудыг хааж битүүмжлэн актлах. (цементлэх)
  • Цооног өрөмдлөг тоноглолтын паспорт болон цооног хаасан акт хөтлөх.
  • Шууд угаалгатай эргэлтэт өрөмдлөгөөр 150мм, 200мм, 250мм диаметрийн цооног өрөмдөх.
  • Хийн цохилтот өрөмдлөгөөр 140мм, 170мм диаметрийн цооног өрөмдөх.
  • 50мм-ийн диаметртэй хуванцар дан болон хос яндан шүүрийг цоооногт суулгаж, хайрган чигжээс, бентионит тусгаарлагч болон цемеэнт томпанаж хийж тоноглох, цооногийн гадаргуугийн ажил хийх.
  • Бүх цоооногт цэвэрлэгээ, эрлифтийн шавхалт хийх.
  • Өрөмдлөгийн бүх талбайд зохих стандартын дагуу нөхөн сэргээлт хийх.

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • 150мм, 200мм, 250мм – диаметрийн 350-400м хүртэл гүнтэй цооногийг шууд (шавар) угаалгатай эргэлтэт өрөмдлөгийн аргаар өрөмдөх хүчин чадалтай өрөмдлөгийн төхөөрөмж, дагалдах багаж хэрэгслийн хамт.
  • 140мм, 170мм – диаметрийн 150м хүртэл гүнтэй цооногийг хийн цохилтот өрөмдлөгийн аргаар өрөмдөх хүчин чапалтай өрөмдлөгийн төхөөрөмж, дагалдах багаж хэрэгслийн хамт.
  • Цооног цементлэх, актлаж битүүмжлэх ажилд тохиромжтой тоног төхөөрөмж.
  • Цооног өрөмдлөг, тоноглолтын ажилд шаардлагатай бүх бараа материалыг ханган нийлүүлэх, тээвэрлэх боломжтой.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын болон НӨАТ бүртгэлийн гэрчилгээ
  • Хяналтын цооног өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэлээр бэлдэж 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS714537381– Нэмэлт Хяналтын Цооног Өрөмдлөгийн Үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS714537381 – Нэмэлт Хяналтын Цооног Өрөмдлөгийн Үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС