“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий компаниудыг Мэдээллийн Технологийн Үйлчилгээ Үзүүлэх тухай Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Тэндэрт шалгарсан нийлүүлэгч нь Мэдээллийн Технологи, Харилцаа холбооны мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд доорхи төрлийн мэргэжлийн ажилтнуудыг шаардлагатай хугацаагаар ажиллуулах шаардлагатай. Үүнд:
- Cистемийн инженер
- Программ хангамж хөгжүүлэгч
- Сүлжээний инженер
- Өгөгдлийн Сангийн администратор
- Бизнесийн шинжээч
- Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх инженер
- Төслийн менежер
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн дэлгэрэнгүй танилцуулга / брошур
- Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага, гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл
- Ажилтнуудын CV
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Компанийн хувь эзэмшигчдийн бүтэц
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 12 сарын 19-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn WS863363556– тендерийн нэр – санал илгээж буй компанийн нэр гэж бичиж) илгээнэ үү.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn Асуулт – WS863363556 – тендерийн нэр гэж бичиж
Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС