Дунд хүчдэлийн цахилгааны кабель нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Дунд хүчдэлийн HV кабель” нийлүүлэхтэй холбоотой Тендерийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • 5 kВ – 35 kВ дунд хүчдэлийн цахилгааны кабель, тэдгээрийн дагалдах холболтын иж бүрдэл, кабелийн холбогч нийлүүлэх.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт).

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерийн саналхүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 9 сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS565016359– “Дунд хүчдэлийн цахилгааны кабель гэж бичиж) ирүүлэх.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт WS565016359 – “Дунд хүчдэлийн цахилгааны кабель” гэж бичиж) 2015 оны 9 сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС