“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Дотоодын Тээвэр Ложистик Үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)
Нийлүүлэгч нь дараах ажил үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Дотоодын Тээвэрлэлт
- Дамжин Өнгөрөх Агуулах
- Гаалийн Зуучлалын Үйлчилгээ
- Гэрээнийн хугацаа2 жил
- RFP Part 1 – д заасан бичиг баримтуудыг өгөх
- RFP Part 2 – т заасан мэдээллүүдийг өгөх
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 8 сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS505304482 – Дотоодын Тээвэр Ложистик гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирна уу.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийнгарчигт: Асуулт –WS505304482 – Дотоодын Тээвэр Ложистикгэж бичиж) 2015 оны 07 сарын 29-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС