Далд уурхайн бүтээн байгуулалтын болон үйлчилгээний төрөл бүрийн гэрээний багц

“Оюу толгой” ХХК (ОТ ХХК) танай байгууллагыг (“ТОС-оо илэрхийлэгч”) “Оюу толгой”-н уурхайн 2 дугаар үе шатны төслийн (“Төсөл”) хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын болон үйлчилгээний төрөл бүрийн гэрээний багцтай холбоотой тендерт оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Тендерт оролцох сонирхлоо 2015 оны 9-р сарын 14-ны Даваа гарагт 17:00 цагаас өмнө rfxbox@ot.mn хаягаар ирүүлнэ үү. (Хавсралтаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу)

Энэхүү ТОСИУ-ын зорилго нь:

  • Төслийн эхний үе шатанд гаргах багцуудыг зах зээлд ил тод танилцуулах,
  • Үндэсний, орон нутгийн болон олон гадаадын байгууллагууд нэг болон хэд хэдэн гэрээний багцад үнийн саналаа өгөх боломжийг бүрдүүлэх,
  • Нэг болон хэд хэдэн багцын тендерт оролцохын тулд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гадаадын түнш байгууллагын талаарх мэдээллийг авах,
  • Уурхайн үйл ажиллагааны туршид хэрэглэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд дотоодод буюу Монгол улсад найдвартай, үнийн хувьд өрсөлдөхүйц хангамжийн сүлжээг хэрхэн бий болгох, мөн энэ чиглэлээр орон нутгийн, үндэсний болон гадаадын түнш байгууллагатай хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг авах,
  • Монголын үндэсний, орон нутгийн болон гадаадын гүйцэтгэгч нарын үндсэн багцыг хэрэгжүүлэх чадвар, чадамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олж авах ,
  • ТОСИУ-д ирүүлсэн мэдээллийг ашигланүйлчилгээг худалдан авах стратегиа тодорхойлж, томоохон болон нэн тэргүүнд хэрэгцээтэй үйлчилгээний багцуудад зарлах албан ёсны тендерийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байгууллагуудыг тодорхойлох явдал болно.

ТОСИУ-ын үйл явцаар гагцхүү боломжит гүйцэтгэгч нараас тендерт оролцох сонирхлыг нь хүлээн авах зорилготой бөгөөд ханган нийлүүлэгчээс ажил, үйлчилгээ авах амлалт өгөхгүй болохыг анхаарах нь зүйтэй. Мөн Компанийн зүгээс дараах мэдээлэлд урьдчилсан байдлаар тусгасан байгаа гэрээний багцын хуваарь, цар хүрээнд аливаа баталгаа гаргахгүй болно.

ТОС-оо илэрхийлэгчид нь “Оюу толгойн компанийн худалдан авах ажиллагаанд баримтлах зарчим”, “Бидний ажлын арга барил – Бизнесийн ёс зүйн дүрэм” зэрэг Рио Тинто болон “Оюу толгой” компанийн бодлогын дагуу хүлээсэн холбогдох үүрэг, хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй. ТОС-оо илэрхийлэгчид нь ТОСИУ-д хариугаа өгөхөөсөө өмнө эдгээр бодлого, журмын дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагатайгаа танилцсан байх шаардлагатай. Эдгээр стандартыг дараах хаягаар цахим хэлбэрээр авч болно: http://ot.mn/policies-and-procedures/

ТОС-оо бэлдэж, Компанид ирүүлэхтэй холбогдон гарах аливаа зардлыг Компани хариуцахгүй.

Энэхүү ТОСИУ болон дараа дараагийн захидал харилцаанд тусгасан, эсвэл ТОСИУ-тай холбогдуулан Компаниас эсхүл түүний зөвшөөрлөөр танай байгууллагад амаар, бичгээр, текст болон зурган хэлбэрээр гаргаж өгсөн бүх материал, тэр дундаа техникийн концепц, хийц дизайн, томьёо, санаа буюу шийдэл, техникийн үзүүлэлт болон бусад мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй бөгөөд ТОС-оо илэрхийлэгч ТОС-оо бэлдэж, ирүүлэхээс бусад зорилгоор ашиглахгүй, өөр бусад этгээдэд ашиглуулах буюу олгохгүй болохыг ТОС-оо илэрхийлэгч үүгээр хүлээн зөвшөөрч байна.

“Оюу толгой” ХХК

Төслийн худалдан авалтын хэлтэс