“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Гүнийн уурхайн тулгуур бэхэлгээний материал” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Ханган нийлүүлэгч уг бүтээгдэхүүний хүргэлт, хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Бэхэлгээний тор, Осро төмөр утас, бэхэлгээний боолт ба таваг, бэхэлгээний боолтны цавуу, боолтны ган арматур төмөр, бэхэлгээний хадаас, шаантаг, эрэг шураг г.м нийлүүлэх;
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур:
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграмм
Доорх баримтуудын хуулбарууд:
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Компанийн дүрэм
- Олон улсын стандартын баталгаажуулалт
- Санхүүгийн тайлан (сүүлийн 3 жилийн)
- ХАБЭА-н бүртгэл
- Санал болгож буй ханган нийлүүлэлтийн сүлжээ үүнд дотоодод үйлвэрлэл явуулах төлөвлөгөө (хэрэв байгаа бол)
- Түншлэл, хамтарсан үйлдвэрийн талаарх мэдээлэл (хэрэв байгаа бол)
- Жилийн борлуулалтын хэмжээ (сүүлийн 3 жилийн)
- Дотоод чанарын баталгаа, чанарын удирдлагын систем
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 1 сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS648938668 – “Гүнийн уурхайн тулгуур бэхэлгээний материал” гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS648938668 – “Гүнийн уурхайн тулгуур бэхэлгээний материал” гэж бичиж) 2016 оны 1 сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС