“Оюу толгой” ХХК болон Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдах “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих санд (ХДС) туршлага бүхий боломжит хувь хүн болон компаниудыг Итгэмжлэгдсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.)
Итгэмжлэгдсэн зөвлөх нь дараах ажил, үйлчилгээг үзүүлэх шаардлагатай:
- ХДС-ийн Удирдах зөвлөлийн даргаар дамжуулан татвар, хууль эрх зүй болон удирдлагын асуудлаар ХДС-ийн Итгэмжлэгдсэн зөвлөх нь өөрийн мэдлэг, мэргэшлийн хэмжээнд зөвлөгөө өгөх ба боломжгүй бол асуултуудыг тэмдэглэж аван шаардлагатай бол дараагийн хуралд зөвлөгөөг бэлдэж оруулна;
- ХДС-ийн Удирдах зөвлөл нь энэ Гэрээ, ХДС-ийн Санхүүжилтийн шалгуур болон Хамтын ажиллагааны гэрээний дагуу батлагдсан ХДС-ийн дүрэм, журамд заасны дагуу удирдлагыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавина;
- Бүх шаардлагууд зохих ёсоор хангагдсан гэж үзвэл хурлын бүх тэмдэглэлд хамтран гарын үсэг зурж, санхүүгийн зарцуулалтыг хамтран шийдвэрлэнэ;
- ХДС-ийн үйл ажиллагааны эхэн үед Сангийн үйл ажиллагааны журам болон бусад тогтолцоог боловсруулах, байгуулах болон хэрэгжүүлэхэд Гүйцэтгэх захиралд туслалцаа үзүүлнэ.
Сонирхсон хувь хүн болон байгууллага нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Хувь хүн болон аж ахуй нэгжийн танилцуулга / брошур
- Компани бол Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
- Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
- Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
- Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)
Сан нь боломжит сонирхлоо илэрхийлэгчдээс зөвхөн Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь сонирхлоо илэрхийлэгчдээс ямар нэг ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт “Говийн Оюу” ХДС – Итгэмжлэгдсэн Зөвлөх гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр сонирхлоо илэрхийлэгчийн нэр, холбогдох хаягийг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Нийгмийн харилцааны хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол улс
эсвэл
Өмнөговь аймгийн ЗДТГ 206 тоот өрөө,
Нутгийн удирдлагын ордон,
Даланзадгад сум 3-р баг, Өмнөговь аймаг, Монгол улс
Хэрэв танд энэхүү зарын талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – “Говийн Оюу” ХДС – Итгэмжлэгдсэн Зөвлөх гэж бичиж) 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Сан нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Сан нь энэхүү Сонирхлоо илэрхийлэх урилгад оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Говийн Оюу” ХД Сан нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗДТГ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС