“Оюу толгой” ХХК (‘Захиалагч’) нь “Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа”–г 3 жилийн хугацаатай хариуцаж ажиллах туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээнд:
- Компанийн уурхайн талбар болон эргэн тойрон дахь бохир ус цэвэрлэх байгууламжуудийн ажиллагааг Монгол Улсын болон олон улсын стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлж ажиллуулна.
- Уурхайн талбар болон эргэн тойрон дахь байгууламжуудаас ирж байгаа бохир усыг 24 цагийн боловсруулалт хийж үүнд тогтмол үзлэг шалгалт, хяналт тавих
Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Албан ёсны тендерт оролцох хүсэлт
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрөл
- Компанийн танилцуулга
- Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага түүх, өмнөх худалдан авагч /үйлчлүүлэгчийн тодорхойлолт/
- Шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл /CV/
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2015 оны 10 сарын 01-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS567337460– “Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа ” гэж бичиж) ирүүлэх.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт “WS567337460– Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа ” гэж бичиж) 2015 оны 9 сарын 30-ний өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС