Биологийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн хүрээнд хуурай болон устай үрсэлгээ хийх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид “Компани” гэх) тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай компаниудыг “Биологийн Нөхөн Сэргээлтийн Хөтөлбөрийн Хүрээнд Хуурай болон Устай Үрэлгээ Хийх Тухай”-тай холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Биологийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн хүрээнд үрэлгээний машин, опертороор хангахд (ажлын дэлгэрэнгүй даалгаварыг хавсралт 1-ээс үзнэ үү);

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур;
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Үрлэгч машины техникийн танилцуулга;
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
  • Ижил төрлийн ажлын талаархи захиалагчийн тодорхойлолтууд;

Компани нь тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи болон Монгол хэлээр бэлдэж 2016 оны 08-р сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS816264005 – ““Биологийн Нөхөн Сэргээлтийн Хөтөлбөрийн Хүрээнд Хуурай болон Устай Үрэлгээ Хийх Тухай” хэмээн бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс,

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mnАсуулт – WS816264005 – “Биологийн Нөхөн Сэргээлтийн Хөтөлбөрийн Хүрээнд Үрэлгээ Хийх Тухай” хэмээн бичиж) 2016 оны 08-р сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС