“Оюу толгой” ХХК (цаашид “Компани” гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Баяжуулах Үйлдвэрийн Хаягдын Даланд Инженерингийн Үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
- “Баяжуулах Үйлдвэрийн Хаягдын Даланд Инженерингийн Үйлчилгээ” нийлүүлэх (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу)
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур;
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, Холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Санхүүгийн тайлангийн Аудитын дүгнэлт;
- Холбогдох татварын албанаас татварын өртэй эсэх талаархи тодруулга – албан тоот;
- Урьд өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил, дуусгасан төслүүдтэй холбогдож нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байсан эсэх хэргийн талаархи Монгол Улсын шүүхийн тодруулга – албан тоот;
- Мэргэжлийн голлох мэргэжилтнүүдийн жагсаалт болон товч намтар, диплом, мэргэжлийн зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд;
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
- Урьд нь Үндсэн гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн, ижил төрлийн ажлын талаархи захиалгчийн тодорхойлолтууд;
- Хөдөлмөр хамгаалал, Байгаль орчин, Эрүүл ахуйтай холбоотой бодлого журам;
- Сүүлийн хоёр /2/ жилийн Санхүүгийн жилийн эцсийн тайлангийн хуулбар тодруулгын хамт.
- Сүүлийн хоёр /2/ жилийн Санхүүгийн жилийн эцсийн Татварын тайлангууд /ААНОАТ, Хүн Амын-Суутган, НӨАТ/ – ийн хуулбарууд.
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 11-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS596699752 – Баяжуулах Үйлдвэрийн Хаядлын Даланд Инженерингийн үйлчилгээ гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS596699752 – Баяжуулах Үйлдвэрийн Хаядлын Даланд Инженерингийн үйлчилгээ гэж бичиж) 2015 оны 10-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС