Баяжуулалтын туршилт, судалгааны ажил гүйцэтгэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Баяжуулалтын туршилт, судалгааны ажил гүйцэтгэхтэй” холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Ажил үйлчилгээг ханган нийлүүлэгч нь баяжуулалтын туршилтанд зориулсан дээжийг өөрийн байрандаа тээвэрлэн аваачиж дээж бэлтгэж, туршилтын ажил гүйцэтгэх ба туршилтын үр дүнгээр шаардлага хангасан тайлан боловсруулан хүлээлгэж өгнө.

Үйлчилгээний зорилго нь тохиролцсон үндсэн дээр шаардлага хангасан баяжуулалтын туршилт, судалгааны ажил гүйцэтгэж техникийн зөвлөх үйлчилгээгээр хангах бөгөөд боломжит нийлүүлэгчид нь дараах шаардлагад нийцсэн байх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

  • Мэргэжлийн чадварлаг техникийн ажилтан
  • Баяжуулалтын туршилтын ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж, лабораторийн байгууламж
  • Чанарын хяналт болон чанарын баталгаа
  • Туршилтын явцад шаардлага хангасан мэдээлэл солилцох боломж
  • Эрх бүхий техникийн зөвлөх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Лабораторийн байгууламж болон тоног төхөөрөмжийн танилцуулга
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2015 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт тендерийн дугаар:WS554565044, тендерийн нэр: “Баяжуулалтын туршилт, судалгааны ажил гүйцэтгэх” гэж бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

Оюу толгой ХХК-ийн Хангамжийн хэлтэс
Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15
Сүхбаатар дүүрэг, 14240
Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS554565044– Баяжуулалтын туршилт, судалгааны ажил гүйцэтгэхгэж бичиж) 2015 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.