Баяжмал уутлах үйлдвэрийн цахилгааны өрөөнд өөрчлөлт хийх

“Оюу толгой” ХХК (цаашид “Компанигэх) тусгай зөвшөөрөл бүхий туршлагтай компаниудыг “Баяжмал Уутлах Үйлдвэрийн Цахилгааны Өрөөнд Өөрчлөлт хийх”-тэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Галаас урьдчилан сэргийлэх систем, галын дохиололын систем, гал унтраах системийг угсарч, суурилуулах
  • Агааржуулалт, агаар сэлгэлтийн системийг угсарч, суурилуулах

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур;
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн адил төрлийн ажлуудын жагсаалт, үүндээ өртөг болон хугацааг дурьдсан байх;
  • Ижил төрлийн ажлын талаархи захиалгчийн тодорхойлолтууд;

Компани нь тусгай зөвшөөрөл бүхий туршлагатай ханган нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 02-р сарын 25-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: WS690517405 & WS690526984Баяжмал Уутлах Үйлдвэрийн Цахилгааны Өрөөнд Өөрчлөлт хийх Тухайхэмээн бичиж) ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж) доорх хаягаар авчирж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс,

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS690517405 & WS690526984Баяжмал Уутлах Үйлдвэрийн Цахилгааны Өрөөнд Өөрчлөлт хийх Тухайхэмээн бичиж) 2016 оны 02-р сарын 23-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС