Агааржуулалтын төмөр хоолой нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Агааржуулалтын төмөр хоолой” нийлүүлэхтэй холбоотой Үнийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах барааг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • 6m L x 1.8 D харьцаатай агааржуулалтын төмөр хоолой тус бүр 22 ш
  • Агааржуулалтын хоолойн төмөр хийцийг нүүрс төрөгчийн сул агууламжтай гангаар хийсэн байх
  • Бүрэн боловсруулаагүй ган төмөр бүтээцүүдэд үйлдвэрийн сертфикат дагалдуулсан байх
  • Агааржуулалтын хоолойд асгаралт гарахаас сэргийлж бүрэн гагнасан байх
  • Бэхэлгээ цагирагуудыг цутгаж гагнасан байх
  • Бүтээцийн зах ирмэгүүдийг бүрэн гүйцэт хийсэн байх
  • Неопрен материалаар хийгдсэн жийргэвч 36 ш нийлүүлэх
  • Бэхэлгээ цагираг, агааржуулалтын төмөр хийцийг зэврэлтээс сэргийлэх зориулалттай будагаар будсан байна
  • Цайрдсан бэхэлгээ тоноглолуудтай байх
  • Үйлдвэрлэгч нь бүтээцийн бэхэлгээг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа тээвэрлэх
  • Эхний ээлжинд 2л зэврэлтээс сэргийлэх будаг нийлүүлнэ.

Нийлүүлэгчээс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өдөр тутмын ажлын явц, чанар бат бөхийг харуулсан зургийг үйлчлүүлэгчид илгээнэ.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын болон гүйцэтгэсэн ажлын талаархи мэдээлэл
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Бараа материалын техникийн нарийвчилсан үзүүлэлт.
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын санхүүгийн мэдээлэл
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэлээр бэлдэж 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS710917924– Агааржуулалтын төмөр хоолой” нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – WS710917924– – “Агааржуулалтын төмөр хоолой” нийлүүлэх гэж бичиж) 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Үнийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС