2015 оны 12 сарын 02-нд “Оюу толгой” ХХК-иас зарласан Тээврийн хэрэгслийн дуулага худалдаанд Хавсралт 1-д заагдсан тээврийн хэрэгсэлд үнийн санал ирээгүй учраас дуудлага худалдааны хугацааг 14 хоногоор сунгаж, битүүмжилсэн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.
Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 2-р сарын 15-аас 2-р сарын 18-ны өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.
Этүгэн дээд сургуулийн 1-р байрны авто гараж
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төв усан бассейны урд
Бээжингийн гудамж-29,
Улаанбаатар хот, Монгол улс
Үнийн саналыг 2016 оны 2-р сарын 19-ний өдрийн 09:00 – 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ ( Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).
- Оюу толгой ХХК-ийн ресепшн
Моннис Цамхаг, 1 давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
- Оюу толгой ХХК-ийн Төлөөлөгчийн газар, 305 тоот, Говь сандс төв,
Даланзадгадхот, Өмнөговь аймаг
- Оюу толгой ХХК-ийн Ханбогд оффис, Иргэдийн хөгжлийн төв
Ханбогд сум, Өмнөговь аймаг
Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө дээр 50,000 (тавин мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу толгой” ХХК-ийн ХААН БАНК-н дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 2-р сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.
Нэмэлт мэдээлэл:
- Дэнчин тавьсан банкныгүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн “Хувийн дугаар” болон оролцогчийн “Регистерийн дугаар”-ийн дугаарын мэдээллийг агуулсан байх ёстой.
Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралт 1-д заагдсан 1 хувийн дугаартай, 73-60 УНЛ улсын дугаартай Ford F-150 машинд дэнчин болох 50,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 1, ЧЖ75101402”
- Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 2-р сарын 25-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
- Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
- Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 3-р сарын 04 -ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн автомашиныг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
- Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Дуудлага худалдааны талбайгаас худалдан авсан тээврийн хэрэгсэлийг авч явсан байх үүрэгтэй.
“Оюу толгой” ХХК
Хангамжийн хэлтэс