Өргүүрийн давхар тавцант бүхээг, чангалуурын механизм нийлүүлэх

“Оюу Толгой” ХХК (Компани гэх) нь туршлагатай, боломжит компаниудыг “өргүүрийн давхар тавцант бүхээг, чангалуурын механизм” нийлүүлэх тендерт оролцохыг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэ зарлалын Хавсралтад оруулсан болно).

Нийлүүлэгч нь дараах зүйлсийг нийлүүлэх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

– Өргүүрийн давхар тавцант бүхээг, чангалуурын механизм нийлүүлэх.

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Компанийн танилцуулга/брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх ажлын туршлага, гүйцэтгэсэн ажлын тухай харилцагчийн тодорхойлолт
  • Тусгай зөвшөөрөл (хамааралтай бол)
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга, байгууллагын бүтэц зохион байгуулалтын хүснэгт (хамааралтай бол)
  • Хавсралтанд заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын хяналтын бодлого, төлөвлөгөө г.м).

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох материалаа ирүүлэхийг хүсч байгаа бөгөөд энэ нь нийлүүлэгчдээс ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Тендерт оролцох материалаа Англи, Монгол хэлээр бэлтгэн, RFxBox@ot.mn хаягаар (Гарчиг дээр нь: Тендерийн дугаар: C17-00-UG-PO-5002; Tендерийн нэр – Босоо ам 1 Үйлчилгээний өргүүр гэж бичнэ) 2015 оны 9-р сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө эсвэл хэвлэмэл хувийг дугтуйд хийж, дугтуйн дээр Нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийн дугаарыг бичиж дараах хаягаар ирүүлнэ:

“Оюу толгой” ХХК
Хангамжийн хэлтэс
Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 14240
Чингисийн Өргөн чөлөө 15
Моннис цамхаг

Уг тендертэй холбоотой ямар нэг асуулт байвал RFxBox@ot.mn хаягаар (Гарчиг дээр нь: Асуулт: Tендерийн дугаар: C17-00-UG-PO-5002; Tендерийн нэр – Босоо ам 1 Үйлчилгээний өргүүр2015 оны 8-р сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө хандана уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээж авахаас татгалзах эрхтэй. Компани нь Тендерт оролцох материал бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани зөвхөн шаардлага хангасан буюу дараагийн шатны шалгаруулалтад сонгогдсон оролцогчидтой эргэж холбоо барина.

Сонирхсон талууд өмнө нь “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлээгүй бол http://oyutolgoi.achillesapac.com/en/ хаягаар орж, бүртгүүлэх шаардлагатай.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС