“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хуваарьт Нислэгийн Үйлчилгээ”-г дунд зэргийн зорчигч тээврийн онгоц, бусад туслах онгоц болон дэд бүтцийн шийдэлтэй нь нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

1. Чингис Хаан Олон Услын Нисах Буудал – Ханбумбат Нисэх Буудал, Ханбогд сум – Чингис Хаан Олон Услын Нисэх Буудал

2. Ханбумбат Нисэх Буудал, Ханбогд сум – Даланзадгад Нисэх Буудал – Ханбумбат Нисэх Буудал, Ханбогд сум

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

Нийлүүлэх Үйлчилгээ нь:

1. Чингис Хаан Олон Услын Нисэх Буудал – Ханбумбат Нисэх Буудал хооронд хуваарьт нислэг

  • Зорчигч тээврийн дунд зэргийн нэг болон түүнээс дээш онгоц, дан энгийн суудалтай
  • Нэг долоо хоногт дунджаар 3.680 зорчигч нисэх буудал хооронд зорчино
  • Ачаа хүлээж авах ба тээвэрлэх боломжтой байх
  • Чингис Хаан нисэх онгоцны буудалд зорчигчдын үйлчилгээ
    • Зорчигч бүртгэх
    • Ачаа тээш бүртгэх ба жинлэж хүлээж авах
    • Зорчигчийн манифест хөтлөх
    • Хангалттай шатахуун тээвэрлэх ба нөөцлөх боломжтой байх
    2. Ханбумбат Нисэх Буудал – Даланзадгад Нисэх Буудал хооронд хуваарьт нислэг
  • Зорчигч тээврийн нэг болон түүнээс дээш F50 буюу ижил төрлийн онгоц, дан энгийн суудалтай
  • Нэг долоо хоногт дунджаар зорчих зорчигчдын тоог жич мэдэгдэнэ
  • Ачаа хүлээж авах ба тээвэрлэх боломжтой байх
  • Даланзадгад нисэх онгоцны буудалд зорчигчдын үйлчилгээ
    • Зорчигч бүртгэх
    • Ачаа тээш бүртгэх ба жинлэж хүлээж авах
    • Зорчигчийн манифест хөтлөх
    • Хангалттай шатахуун тээвэрлэх ба нөөцлөх боломжтой байх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын болон НӨАТ бүртгэлийн гэрчилгээ
  • Хуваарьт нислэгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи хэлээр бэлдэж 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS717658116 – Хуваарьт Нислэгийн Үйлчилгээ гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS717658116 – Хуваарьт Нислэгийн Үйлчилгээ гэж бичиж) 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС