Ус боловсруулах химийн бодис нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид Компани гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Ус боловсруулах химийн бодис” нийлүүлэхтэй холбоотой Үнийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын үнийн саналын хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах химийн бодисыг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  1. Хагжилтаас сэргийлэх бодис нийлүүлэх
  2. Зэсийн хольц бүхий төхөөрөмжийн зэврэлтийг удаашруулах бодис нийлүүлэх
  3. Ган болон төмрийн зэврэлтийн урвалыг удаашруулах бодис нийлүүлэх
  4. Натрийн хлорит нийлүүлэх
  5. Давсны хүчил нийлүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлүүд зэрэг шаардлагатай бичиг баримтын хуулбар
  • Үнийн саналын хавсралтанд заасны дагуу химийн бодис нийлүүлэх санал
  • Үнийн саналын хавсралтад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд

Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

2015 оны 12-р сарын 04-ны өдрийн 10:00 цагаас өмнө RFxBox@ot.mn цахим шуудангаар “Тендерийн дугаар WS511047473 – Ус боловсруулах химийн бодис нийлүүлэх тухай” гэж гарчиглан бичиж ирүүлэх буюу эсвэл хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж доорх хаягаар авчирч өгнө үү.“Оюу толгой” ХХК-ийн Хангамжийн хэлтэс

Моннис цамхаг, Чингисийн өргөн чөлөө 15

Сүхбаатар дүүрэг, 14240

Монгол улс, Улаанбаатар

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал RFxBox@ot.mn цахим шуудан луу “Асуулт – тендерийн дугаар WS511047473 – Ус боловсруулах химийн бодис нийлүүлэх тухай” гэж гарчиглан бичиж 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө асууна уу

Үнийн санал бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. Оюу толгой компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“Оюу толгой” ХХК

Хангамжийн хэлтэс