“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Тосол солих, нийлүүлэх” ажилтай холбоотой Тендерийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа болон ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Ннийлүүлэх бараа:
  • Ннийлүүлэх сэлбэг хэрэгсэл:
  • Тосол солих ажлыг хийж гүйцэтгэх гэх мэт.
  • Тосол – ES COMPLEAT TM OAT 50% PG based (PG Platinum) PN: CC36087
  • тосол(ус) шүүлтүүр PN: WF2123
  • тосолшалгахиж бүрдэл PN:CC36089 (SCA Dip & Read test strips)
  • цэвэрлэгч “Restore Plus TMPN: CC2638
  • PG Платинум TM экстендер

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба Монгол хэлээр бэлдэж 2015 оны 10 сарын 25-ны 24:00 цагт багтаан RFxBox@ot.mn хаягаар (Хавсралтад заасны дагуу) ирүүлэх буюу хэвлэмэл хувийг дугтуйнд хийж (дугтуйн дээр нийлүүлэгчийн нэр, тендерийн нэр, тендерийндугаарыг бичиж Хавсралтад заасан хаягаар авчирж өгнө үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS574933686 – Тосол солих, нийлүүлэх гэж бичиж) 2015 оны 10 сарын 15-ны 18:00 цагаас өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС