Оффисын бичиг хэрэгслийн нийлүүлэлт

2015-2016 онд “Оюу толгой” ХХК –ийн оффисын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэх “Бичиг хэрэгсэл“ (Хавсралтанд буй бичиг хэрэгслийн нийлүүлэлт) нийлүүлэхтуршлага бүхий боломжит компаниудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Тендерт оролцогч нь албан ёсны бүртгэлтэй байгууллага байх.
  • Сүлжээ дэлгүүртэй болон үйлчилгээний чиглэлээр өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай байх.

Нийлүүлэгч нь дараах ажил үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Хавсралтанд буй барааг захиалгын дагуу нийлүүлнэ.
  • Захиалгыг захиалагчийн хүссэн нэр төрөл, тоо хэмжээгээр түргэн шуурхай цаг тухайд нь нийлүүлнэ.
  • Захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
  • Хүргэлтийг худалдан авах захиалгын дагуу “Оюу толгой” ХХК-ийн төв оффист (Моннис цамхаг) хийнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ.
  3. Оффисын бичиг хэрэгслийн талаарх мэдээлэл. (бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж буй улс орон г.м)
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд

Компани нь боломжит ханган нийлүүлэгчдээс зөвхөн үнийн санал хүлээн авахыг хүсч байгаа байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс энэхүү бараа материалыг худалдан авахаар өгч байгаа баталгаа буюу амлалт биш болохыг мэдэгдэж байна. Компани нь үнийн санал бэлтгэх болон Компанид ирүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

Оролцох хүсэлтэй компаниуд үнийн саналаа 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) Компанийн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар Хавсралтанд заасан загварын дагуу бэлдэж ирүүлнэ үү.

“Оюу толгой” компани зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ханган нийлүүлэгчтэй холбогдох болно.

Сонирхогч талууд “Оюу толгой” компанийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол ханган нийлүүлэгч бүртгүүлэх холбоос http://oyutolgoi.achillesapac.com/mn/ руу орж бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Хангамжийн хэлтэс
“Оюу толгой” ХХК