“Оюу толгой” ХХК нь Хавсралт 1-д заагдсан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.

Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг 2015 оны 7 сарын 17-оос 7 сарын 19-ний өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум
“Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбайн хойд хаалганы гадна

Үнийн саналыг 2015 оны 7 сарын 20-ны өдрийн 09:00 – 17:00 цагийн хооронд доорх гурван байрлалын аль ойрхон үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ ( Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).

“Оюу толгой” ХХК-ийн ресепшн
Моннис Цамхаг, 1 давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөгчийн газар
Даланзадгад хот, Өмнөговь аймаг

“Оюу толгой” ХХК-ийн төслийн талбайн хойд хаалга
Ханбогд сум, Өмнөговь аймаг

Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө тус бүр дээр 50,000 (тавин мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг “Оюу Толгой” ХХК-ийн ХААН БАНК-н дахь 5601001018 тоот дансанд 2015 оны 7 сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна. Дэнчингийн мөнгийг заагдсан хугацаанаас өмнө шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн санал хүчингүй болохыг анхаарна уу.

Нэмэлт мэдээлэл:

  • Дэнчин тавьсан банкныгүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн Хувийн дугаар болон оролцогчийн Регистерийн дугаар-ийн дугаарын мэдээллийг агуулсан байх ёстой.
    Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б хавсралт 1-д заагдсан 9 хувийн дугаартай, 39-52 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер -76 машинд дэнчин болох 50,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 9, ЧЖ75101402”
  • Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2015 оны 7 сарын 27-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчидтой эхэлж утсаар холбогдоно.
  • Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 8 сарын 03-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
  • Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Дуудлага худалдааны талбайгаас худалдан авсан хөрөнгийг тээвэрлэн авч явсан байх үүрэгтэй.

“Оюу толгой” ХХК
Хангамжийн хэлтэс