Дахин ашиглах боломжтой ажлын хувцас нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Дахин ашиглах боломжтой ажлын хувцас” нийлүүлэхтэй холбоотой Үнийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу.)

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Дахин ашиглах боломжтой ажлын хувцас нийлүүлэх;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Үнийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2016 оны 07 сарын 01-ны өдрийн 13:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт OPTBT335– Дахин ашиглах боломжтой ажлын хувцас нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт  OPTBT335–Дахин ашиглах боломжтой ажлын хувцас нийлүүлэх гэж бичиж) асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Үнийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС