“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Далд уурхайн ашиглалтын систем (УАС) боловсруулах, хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ” нийлүүлэхтэй холбоотой Тендерийн санал ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зарын Хавсралтаас авна уу)
Хамрах хүрээ
Далд уурхайн төсөлтэй холбоотой ашиглалтын удирдлагын системийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг авах. Далд уурхайн төсөл нь олон бүлэг (уул уурхай, барилга, засвар үйлчилгээ гэх мэт)- ийн нягт уялдаа шаардлагатай том хэмжээтэй, олон талт төсөл юм.
Хэд хэдэн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, цагийн хуваариа зохицуулах, нөөцийн зөрчил, болон тулгамдсан асуудлыы хэрхэн оновчтойгоор шийдвэрлэх удирдлагын систем одоогоор бидэнд байхгүй байна.
Компани нь далд уурхайн төлөвлөлтийн бүх үйл явцын уялдаа, харилцаа холбоо, мэдээллийн урсгал болон гүйцэтгэлийг бүхэлд нь зохицуулах систем болон үйл явцыг хангадаг АУС-ийг боловсруулах, хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг олж тогтоосон болно.
АУС-ийг боловсруулах, хэрэгжүүлэх нь том хэмжээтэй, цогц төсөл бөгөөд өөр өөр олон талууд, системүүд болон үйл явцыг шаарддаг. Үйл явц болон хүн хүчний нэмэлт нөөцийн талаар гадны байгууллагын туршлага, зөвлөмж авах хэрэгцээ байна.
Нийлүүлэгч нь дор дурдаж байгаа болон үүгээр хязгаарлагдахгүй бусад ажлыг хийж гүйцэтгэх болно:
- АУС-ийг боловсруулах, хэрэгжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Компанийн төлөөлөгчийн зааврын дагуу АУС-тэй холбоотой туршлага, асуудал шийдвэрлэх үйлчилгээг Компанид үзүүлэх;
- Мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө, төслийн удирдлагын үйлчилгээ үзүүлэх;
- Зөвлөх үйлчилгээний Ажлын цар хүрээнд заасан үе шаттай хийж гүйцэтгэх ажлыг бүхэлд нь чанарын өндөр түвшинд хийж дуусгах.
Боломжит нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ:
- RFP (Тендерийн санал хүсэх)-ийн 2 дугаар хэсгийн бөглөсөн хуулбар
- Нууцлалын гэрээ болон Ханган нийлүүлэгчийн Ашиг сонирхлын маягтын гарын үсэг зурсан хуулбар
- АУС-ийг боловсруулах, хэрэгжүүлэх нарийн, тодорхой арга зүй. Үүнд дор дурдсан болон үүгээр хязгаарлагдахгүй бусад зүйлс багтана:
-Боловсруулах нарийвчилсан хандлага, төлөвлөгөө
-АУС-ийн санал болгож буй загвар, хүрээ
-Санал болгож буй боловсруулалт хийх хуваарь
-Шаардлагатай нөөц, цаг хугацаа
-АУС-д шаардагдаж болохуйц арга хэрэгсэл болон системийн загвар эсвэл санал болгож буй арга хэрэгсэл ба систем
-АУС -ийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд Компанийн зүгээс хангуулах хүний нөөц
-Дэмжлэг болохуйц бусад баримт бичгүүд
Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерийн санал хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм. Тендерийн санал бэлтгэх, саналыг Компанид хүргэхтэй холбогдон гарах аливаа зардлыг Компани хариуцахгүй.
Энэхүү тендерт оролцох албан ёсны хүсэлтээ RfxBox@ot.mn хаяг руу RFP-Intention to Respond/Not to Respond маягтыг бөглөн 2015 оны 10 сарын 2-ны өдрийн 17 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө илгээнэ үү.
Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт C17-00-MNON-SC-8003 – Уурхайн ашиглалтын удирдлагийн систем гэж бичиж) ирүүлэх ёстой.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – C17-00-MNON-SC-8003 – Уурхайн ашиглалтын удирдлагийн систем гэж бичиж) 2015 оны аравдугаар сарын 12-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цаг) өмнө асууна уу.
Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС